Гурван настай хүүгийн аав: Хүүг эмчлүүлэхэд багадаа 150 сая төгрөг шаардлагатай
2023-03-22

Энэ сарын 6-нд гурван настай  хүүхэд ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, хүнд гэмтэл авсан жигшүүрт хэрэг гарсан.

 

 

Хүү ГССҮТ-д ирснээс хойш ухаангүй байдалтай, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдөр хүүгийн аав болон авга ах хэвлэлд хандан мэдээлэл хийлээ. 

 

Гурван настай хүү Батзаяагийн аав М.Цогтбаатар "Хүүгээ гэмтсэнийг мэдээд эмнэлэгт ирэхэд зүүн талын шанаа битүү хөхөрсөн. Баруун гар нь хугарсан, гипстэй байсан. Харахад үнэхээр хэцүү. Эмнэлэгт ирэхдээ хатгаатай байсан. Хатгааг бас эмчилж байна. Анх ирэхэд найдваргүй гэсэн хариу өгсөн. Одоо бол аппартнаасаа гарсан. Эмч нартайгаа ярилцсаны эцэст "гадаадад эмчлүүлж болно" гэсэн хариу өгсөн. ГССҮТ-ийн эмч нарт үнэхээр баярлаж байна. Олон газар руу хандсан. Туркээс нааштай хариу ирсэн. Хүүгийнхээ тархи болон нугасанд эмчилгээ хийлгээр Турк улс руу явахаар болсон. Зөвхөн эмнэлгийн зардал нь 150 сая төгрөг болно гэсэн. Иймээс ард түмэндээ хандаж, хүүгийнхээ эмчилгээний зардалд тусламж хүсэж байна.

 

Анх багыгаа ээж нь хүүг би том хүүгээ би авсан байсан. Цагаан сарын өмнө том маань намайг уурхай явах үед " ааваа, би ээж дүү 2-тойгоо хамт баймаар байна" гээд ээж дээрээ очсон" гэсэн юм.

 

Гурван настай хүүгийн авга ах "Хүүгийн эх гээд байгаа хүн 7,8 хүнтэй явалдсан. Сүүлийнх нь ачийг минь ийм болгочихлоо. Яргалал үйлддэг өдөр томыг нь өөр газар орхисон байсан. Хүүг гэмтсэний дараа бөө дээр авч очсон байна лээ. Гэтэл бөө нь "Та нар хүүхдийг ийм байдалтай над дээр авчирч байхаар эмнэлэг яв" гэсэн байгаа юм. Тэр хүнд баярлаж байна. Хүүгийн ирээдүй бүрхэг байгаа учраас гадаадад эмчилгээ хийлгэх шаардлагатай. Ахынх нь хувьд сэтгэл зүй хүнд байна. Эм тариа нь элбэг гэдэг үүднээс тус улсыг сонгоод хөөцөлдөж байна" гэсэн юм. 

 

Цагдаагийн байгууллага:  3 настай, эрэгтэй Батзаяаг төрсөн эх Л, түүний хамтран амьдаргч Э нь зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд  Э-г баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ сайтууд өөр бичих сэдэв олддоггүй юмуу хаашаа юм. Хүүхдээр битгий хандалт авах гээд ядаад бай. Одоо энэ болиоч.
2023-03-24
Hayaj yavsan etseg ni ooroo tol!!
2023-03-22
Loan Offer Apply Now:
Do You Seek Funds To Pay Off Credits and Debts? { FIFOCapitals0@gmail.com } Is Here To Put A Stop To Your Financial Problems. We Offer All Kinds Of Loan (Personal Loan, Commercial Loan, etc.) We Give Out Loan With An Interest Rate Of 2%. Interested Applicants Should Contact Us Via Email: FIFOCapitals0@gmail.com Please Fill the Application Form Below: - Complete Name: - Loan Amount Needed: - Loan Duration: - Purpose Of Loan: - City / Country: - Telephone: - How Did You Hear About Us: If You Are Interested To Get A Loan Then Kindly Write Us With The Loan Requirement. Please, Contact Us via email: FIFOCapitals0@gmail.com
2023-03-22
НААД ХУЛГАЙЧИД ЧИНЬ ТАВАН ЖИЛИЙН ЯЛ ӨГӨӨД БИДНИЙ ТАТВАРААР ДУЛААН БАЙРАНД ХАЛУУН ХООЛТОЙ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАНД АВНА. МУУХАЙ ТОМ ДОРОМЖЛОЛ ШҮҮ. ТИЙМЭЭС ЭНЭ ХУЛГАЙЧИЙГ ОЛОН ТҮМЭН БИД ХУЛГАЙЛЖ АВААД ХЭРЦГИЙГЭЭР УСТГАХ ЁСТОЙ.ДАРАА ДАРААГИЙН НОВШИД СУРГАМЖ БОЛОГ.ЛИНЧДЭХ ХЭРЭГТЭЙ
2023-03-22
zochin:
eej ni ter hynees bvh zardliig garguulah heregtei.ax dvvseeree turd ajilladag bayachuudiin karmand 150 saya yavj baigaa
2023-03-22
irgen:
naad yargachin aluurchin chini ydmaaraa idsen yysan bayan hymyys gesen sh dee ternees garguulaachee ard tymen uursdiiguu yaya gej baigaa sh dee.ter eej ni 7-8 yavalddag hymyyseesee olj ugnu biz .hairan hyyhed edgeesei
2023-03-22