Дутагдалтай зургаан мэргэжлийн элсэлтийн оноог барьж, илүүдэлтэй 20 мэргэжлийг өсгөжээ
2023-03-22

БШУ-ы сайдын тушаалаар ЭЕШ-ын босго оноог тогтоож, нийгэмд багагүй шүүмжийг дагуулаад байна. Үүнд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тайлбар хийлээ. Тэрбээр “Багш мэргэжлээр суралцах хүүхдүүдийн оноог энэ жил онцгойлон буурууллаа гэсэн буруу ойлголт үүсээд байна.

 

 

Энэ жилээс эхлэн Монгол Улсад эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцах оюутнуудад тодорхой бодлого гаргах ёстой.  Монгол Улсад дутагдалтай байгаа

 

Сувилагч

Цэцэрлэгийн багш

Дүрслэх урлаг, зурагзүйн багш

Биеийн тамирын багш

Дизайн технологийн багш гэсэн зургаан мэргэжлийн элсэлтийн оноог өнгөрсөн жилийнхтэй адил 400, 440 онооны босгоор тогтоосон.

 

Бусад мэргэжил дээр босго оноог өсгөж, хамгийн багадаа 480 болгосон.

 

Өнгөрсөн жил ЭЕШ-д орсон 37 283 хүүхэд орсон. Их дээд сургуулиуд оюутан элсүүлэх хяналтын тоогоо 56 360 гэж баталсан. Нэг оюутанд хоёр их дээд сургууль ногдож байна гэсэн үг. Тиймээс бид өнгөрсөн жил их, дээд сургуулийн онооны түвшинг өсгөсөн.

 

Өнгөрсөн жил ЭЕШ өгсөн 37 283 хүүхдийн 30-40 хувь нь нийгмийн ухааны чиглэлээр суралцаж байна. Эрхзүйч, эдийн засагч, нягтлан бодох, банк санхүү, даатгал, татвар, менежмент, төрийн удирдлага, нийтийн удирдлага, олон улсын харилцаа гэсэн илүүдэлтэй байгаа 20 гаруй мэргэжилд онооны босгыг өндөрсгөж, математик, англи хэлээр суурь шалгалт авахаар болж байгаа"-г мэдээлэв.

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ӨНГӨРСӨН ЖИЛ БОСГО ОНОО 650 БАЙСАН ШҮҮ ДЭЭ. ЯМАР ЖИЛ НЬ БАГАСГААД ЯМАР ЖИЛ НЬ ӨНДӨРСГӨӨД БАЙДАГ ЮМ БЭ? ТҮРҮҮ ЖИЛ ТӨГССӨН ХҮҮХДҮҮД ХОХИРЧ БАЙНА ГЭСЭН ҮГ ҮҮ? НЭГ Л ТОГТМОЛ БОСГО ОНООТОЙ БАЙМААР БАЙНАА?
2023-03-22
Loan Offer Apply Now:
Do You Seek Funds To Pay Off Credits and Debts? { FIFOCapitals0@gmail.com } Is Here To Put A Stop To Your Financial Problems. We Offer All Kinds Of Loan (Personal Loan, Commercial Loan, etc.) We Give Out Loan With An Interest Rate Of 2%. Interested Applicants Should Contact Us Via Email: FIFOCapitals0@gmail.com Please Fill the Application Form Below: - Complete Name: - Loan Amount Needed: - Loan Duration: - Purpose Of Loan: - City / Country: - Telephone: - How Did You Hear About Us: If You Are Interested To Get A Loan Then Kindly Write Us With The Loan Requirement. Please, Contact Us via email: FIFOCapitals0@gmail.com
2023-03-22
багшийн үндсэн цалинг нэмэхгүйгээр энэ асуудал тийм ч дэвшилттэйгээр шийдэгдэхгүй болов уу. Түр зуур аргацаасан арга байна даа
2023-03-22
Босго оноо 560 байсан, түүгээр л үлдээх хэрэгтэй. Ихэсгэдэг болохоос багасгана гэж юу байхав. Анагаахын чиглэлээр элсэгчид математик, физик өгч орох нь маш буруу шүү, тэд хүнийг л судлана, оношлоно, эмчилнэ. Сургуулиуд үндэслэлтэй санал өгөх нь чухал. Сэтгэлийн хөдөлгөөнөөр бүү шийд...
2023-03-22