Х.Нямбаатар: Гадаад руу оргон зайлсан хүмүүсийн дансыг хааж, царцаана
2023-03-22

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

 

 

Тэрбээр “Ерөнхий сайд хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн. Шувуу ажиллагааны хүрээнд гадаад улсад оргон зайлсан хүмүүсийн хувийн дансыг хааж, царцаах ажлыг мөрдөх байгууллагуудтай хамтран хийх үүрэг чиглэл өглөө.

 

АТГ-т шалгагдаж байгаад оргон зайлж, мөрдөн байцаах үйл ажиллагааг тасалдуулсан 18 хүн байгаа. Бусад мөрдөх байгууллагуудад харьяалагдах хүмүүстэй нийлээд 100 гаруй хүнийг нутагтаа авчирж, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өглөө.

 

Прокурорын тогтоолоор дээрх хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож, гадаад улсуудын хилийн шалган нэвтрүүлэх байгууллагууд руу хүргүүлэх үүргийг өмнө нь өгсөн. Энэ ажил хийгдэж байгаа.

 

Өнөөдөр энэ хүмүүсийн санхүүжилт, гадаадад ашиглаж байгаа дансуудыг хаах үүрэг өглөө. Үүнийг мөрдөх байгууллагын санал, прокурорын тогтоолоор холбогдох банк санхүүгийн байгууллагуудтай хамтран хийхээр төлөвлөж байгаа”-гаа мэдээллээ.

 

Үүнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн төсөл боловсруулах үүрэг чиглэл өгчээ. Энэ тухай Х.Нямбаатар сайд "Хувийн хэвшлийг дэмжиж, төрийн хүнд суртал, дарамтаас гаргах үүднээс төрийн байгууллага, албан тушаалтан эс үйлдэл үзүүлж, хувийн хэвшлийн аж ахуйн үйл ажиллагаанд саад тотгор үзүүлж байгаа үйлдлийг Эрүүгийн хуульд оруулах үүрэг чиглэлийг өгсөн. 

 

Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 22.1-д албан тушаалын байдлаа урвуулан ашиглах үйлдэл, эс үйлдэхүйг хуульчилсан байгаа ч үүнийг илүү тодотгож, хувийн хэвшлийг төрийн байгууллага, албан тушаалтны элдэв хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс хамгаалах эрүүгийн эрхзүйн орчныг тодорхой болгох чиглэл өглөө. 

 

Бид ирэх сарын хоёр дахь долоо хоногт багтаан Эрүүгийн хэрэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлнэ" гэв.

 

Б.Хэрлэн 

Shuud.mn
Сонин хачин
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-03-24
zochin:
duugai xuugeech ikh ysrikh yum ur dungyi
2023-03-23
зочин:
шоу хошгоруулж л бндөө...шилжүүлээд дууссан шүү дээ. Улны үхрүүдийг хаашаа ч эргүүлээд л бндөө
2023-03-23
Тэгээд яриал зарлаал бхийм дааа хийгээч эээээ
2023-03-22
zochin:
offshor yax uu?
2023-03-22
Loan Offer Apply Now:
Do You Seek Funds To Pay Off Credits and Debts? { FIFOCapitals0@gmail.com } Is Here To Put A Stop To Your Financial Problems. We Offer All Kinds Of Loan (Personal Loan, Commercial Loan, etc.) We Give Out Loan With An Interest Rate Of 2%. Interested Applicants Should Contact Us Via Email: FIFOCapitals0@gmail.com Please Fill the Application Form Below: - Complete Name: - Loan Amount Needed: - Loan Duration: - Purpose Of Loan: - City / Country: - Telephone: - How Did You Hear About Us: If You Are Interested To Get A Loan Then Kindly Write Us With The Loan Requirement. Please, Contact Us via email: FIFOCapitals0@gmail.com
2023-03-22
Баян:
Нууцаа яриад байдаг бацаан шиг байх юм. Олон юм ярилгүй ажлаа хий. Улс төрийн оноо авахаа л бодох юм
2023-03-22
ЭХЛЭЭД ДАНС ХУРУНГИИГ Н ЦАРЦАА ДАРА Н ДОНГОС
2023-03-22
ЭНЭ МӨН Л СОНИН ХҮН ДАНСАА ЭХЛЭЭД ЦАРЦААДАГГҮЙ ГЭНЭ ЭЭ ДАРАА НЬ ЗАРЛАДАГГҮЙ
2023-03-22
Иргэн:
Тэнэг хүн биш бол бүгд интернет гүйлгээ хийгээд мөнгөө авчихсан бгаа. Хаах данс олдохгүй л байх даа
2023-03-22