Песков: БНХАУ шинэ хийн хоолой тавихыг зөвшөөрөөгүй гэдэг нь худал мэдээлэл
2023-03-23

БНХАУ-ын дарга Ши Жинпин Москвад айлчлах үеэрээ тус улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нартай хэлэлцээ хийж, улмаар олон асуудал хэлэлцсэний дотор Монголоор дайрах хийн хоолойн хэлэлцээрийг бүрэн эцэслэсэн гэж Оросын хэвлэлүүд мэдээлж байлаа. Харин үүний араас Блүмберг агентлаг мэдээлэхдээ Ши Жинпинь "Сибирийн хүч -2" хийн хоолойн төсөлд татгалзсан хариу өгсөн хэмээж байв. Энэ мэдээллийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков няцаажээ. 

 

"Блүмберг мэдээлэл дамжуулахдаа ямар ч эх сурвалж дурдаагүй. Энэ бол чадвар муутай хүмүүсийн боловсруулсан худал мэдээлэл. Бодит байдал огт өөр. Хийн нийлүүлэлтийг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн" хэмээн Дмитрий Песков мэдэгджээ. Түүнчлэн, хоёр орны төрийн тэргүүний хэлэлцээрийн явцад "Сибирийн хүч-2" хийн хоолой барих бүхий л үзүүлэлтүүдийг тохиролцсон хэмээн тэрбээр онцолсон байна.

 

Блүмберг агентлаг гуравдугаар сарын 22-ны өдөр дамжуулсан мэдээлэлдээ, Ши Жинпинь Москвад айлчлах үеэрээ Оросын хийг худалдаж авах хэмжээг нэмэх саналд түтгэлзсэн хариу өгсөн, учир нь Хятадын тал эрчим хүчний түүхий эдийг олон эх үүсвэрээс авахыг чухалчилж байгаа хэмээн онцолж байв. Ши Жинпинь "Сибирийн хүч-2" хийн хоолойг барих болон ашиглах асуудлаар "илтэд зөвшөөрсөн" эсвэл "зөвшөөрч байгааг илэрхийлэх шинж тэмдэг ч харуулаагүй" хэмээн Блүмберг мэдээлсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монголоор дамжуулж хийн хоолой тавина гэж лав 10жил ярьж байна
2023-03-23
Болд:
Хэдэн жил л ярьлаа хийж байгаа ажил алга.
2023-03-23
Барууны суртал ухуулга гэж хогийн юм байх юмаа...бусдын өмнөөс л юмыг нь шийдчих бололтой юмдагаа...
2023-03-23