Г.Занданшатар: ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл гуай Хэмнэлтийн хуулиар хураагдсан машинуудыг яасан бэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. 

 

 

Өнөөдрийн чуулганы эхэнд  “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийг үргэлжүүллээ.  Хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх АН-ын бүлэг завсарлага аваад байсан. Өнөөдөр АН-ын бүлгийн завсарлагын хугацаа дууссан учраас байнгын хорооны саналаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

 

Үүний дараа “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.  Хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм. Тогтоолын төсөлд, төрийн өмчид байгаа илүүдэлтэй, ашиглалтгүй хөрөнгийг хэрэгцээ шаардлагатай байгаа орон нутагт шилжүүлж, хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, хяналтыг сайжруулах, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахаар тусгасан байна. Үүнд нийт аймаг, нийслэлийн өмчлөлд төрийн өмчөөс барилга байгууламж, эд хогшил, тавилга, авто машин зэрэг 4.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгө шилжүүлэхээр заажээ.

 

Гэвч хууль санаачлагч байхгүй учраас УИХ-ын даргын зүгээс "УИХ-д хүндэтгэлтэй хандана уу. Хууль санаачлагч байхгүй учраас хэлэлцүүлгийг хойшлууллаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга  Болдын Цэнгэл гуай та тэр машинууд яасан бэ. Хэмнэлтийн хуулиар хураагдсан машинууд яаж хуваарилагдсан гэх тайлангаа энэ хуулийн төсөлтэй хамт оруулж ирнэ ээ. Хэмнэлтийн хуулийг орон нутаг, тусгай албадад хуваарил гэж өгсөн болохоос биш дураараа зарцуулаатах гэж өгөөгүй байх шүү. Үүнийг шалгаж үзнэ" гэлээ. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Turiin hemnelt nereer turiin hurungiig iren taran hiij bga. UAZ 469 tai huduu sumand land105 nemj uguh yamar hereg bn aa. Sumiin darga pruis unasan ni barag deer.Benzin tos baga zartsuilna. Tertei tergui ard tumen unaad bolood bga mshin shuu dee.
2023-03-23
Хураасан машин нэг бүрийн зарцуулалтыг хянаж шалгах хэрэгтэй,,,
2023-03-23
зочин:
Энэ Цогтгэрэл чинь юм уншдагүй асуудалд ажил хэрэгч ханддагүй нөхөр байна да
2023-03-23