Б.Энхбаяр: ХАА-г дэмжих сангийн балансыг цэвэрлэж компани болгох гээд байна уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар   Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн  Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

 

 

Яаралтай горимоор батлуулах шаардлагатай хуулимйн төсөлд Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж,  аж ахуйн тооцоот төрийн өмчит корпорац байгуулахаар тусгажээ. “Хөдөө аж ахуйн корпорац” төрийн өмчит компанийг байгуулж, салбарын яам хувьцааг нь 100 хувь эзэмших юм. Энэ компани нь салбарын яамны эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Сан татан буугдсанаар хөрөнгө нь компани руу шилжсэн тул салбарын бодлогыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаанд доголдол гарахгүй гэж хууль санаачлагч үзжээ. Мөн  Төрийн хувьцаа эзэмшигч, эрхийг хэрэгжүүлэгч нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засаглалын хувьд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт Төлөөлөн удирдах зөвлөлтэй байна. 

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Өнөөдрийн байдлаар ХАА дэмжих сангийн нийт актив хэд байна вэ? Үүн дотроос өр авлага нь ямар байгаа вэ? Найдваргүй өр авлага нь хэд байна" гэсэн асуултад хариулт авахын хүслээ. 

 

Үүнд ХАА дэмжих сангийн гүйцэтгэх захирал Б.Цогтсаран "2022 оны жилийн эцсийн байдлаар нийт актив 382 тэрбум 642 сая төгрөг байна. Задалж үзвэл эргэлтийн хөрөнгө 209 тэрбум, үндсэн хөрөнгө 83 тэрбум, бараа материалын үлдэгдэл 78,2 тэрбум төгрөг, харилцахад 3,4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Богино хугацаат өр төлбөр 138 тэрбум, хугацаа хэтэрсэн 18 тэрбум төгрөгийн дүнтэй байна. 18 тэрбум бол 10-аас дээш жилийн насжилттай" гэсэн юм. 

 

Дараа нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хуучин МАА дэмжих сан гэж байж байгаад нэлээд асуудал болж нэрийг нь өөрчлөөд муу нэрийг нь өөрчлөөд ХАА дэмжих сан болгосон. Одоо  “Хөдөө аж ахуйн корпорац” төрийн өмчит компани болгож байгаа юм байна. УИХ-ын гишүүн Цогтбаатар нар төрийн өмчийн компанийг нэмэхгүй байх тогтоолын төслийн намрын чуулганы төгсгөлд хэлэлцэх эсэхийг шийдсэн. УИХ Төрийн өмчийн компаниудыг нэмэхгүй, эсэргээрээ олон нийтийн хяналтад оруулах, татан буулгах бодлого баримталж байгаа. Энэ бодлоготой хэр нийцэж байгаа вэ? Яамд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг явдал нь энэ 30 жилд худлаа үлгэр, авлига мөнгө угаалт болж дууссан нь нэн тодорхой болсон. Өнгөрсөн парламентын үед Тариалан эрхлэлтийн сангийн хөнгөлөлттэй зээлийн 50 хувийг манай нэг Хөдөлмөрийн баатар 14 компаниараа дамжуулаад авчихсан гэсэн зүйлийг Ч.Хүрэлбаатар сайд ярьж байсан. Тухайн үед шалгалтын дүн ил болгоогүй. Энэ юу болж дууссан бэ? Гуравдугаарт, ноос ноолуур, гурил, газар тариалангийн хөтөлбөрүүд бүгд эрх мэдэлд ойр хүмүүсийн хамаарал бүхий компаниудад давуу байдал үзүүлдэг гэдэг нь тодорхой болж байгаа. Энэ сангууд бүгд "дэмжих" гэдэг гоё үгтэй ч үүний цаана сайхан сэтгэлийн үзүүрт шар тос бас атга хар юм байдаг нь тодорхой болсон. Энэ баланс цэвэрлэх гээд байна уу, үгүй юу. Зүсийг нь хувиргаад төрийн өмчийн компани гээд баланс ТЭГЭЭС эхлэх гээд байна уу. 2014 онд Х.Баттулга Ерөнхийлөгчийг Хөдөө аж ахуйн сайд байхад хэрэгжүүлсэн 260 тэрбум төгрөг арилжааны банкаар дамжуулаад зээлчихсэн. Сайдынх нь тушаалаас өөр нэг ч материал байхгүй гэж гарч ирсэн" гэсэн асуултад ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хариуллаа. 

 

П.ГОО

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

JASMINE TOM:
ARE YOU A VICTIM OF CRYPTO SCAMS AND WANT TO GET BACK YOUR STOLEN CRYPTOS!! Am here to testify the handwork of A Great Verified Hacker ( Mr Morris Gray )Who helped me recover back my lost funds from the hands of scammers who Ripped me off my money and made me helpless, I could not afford to pay my bills after the whole incident, But a friend of mine helped me out by given me the contact info of trusted Recovery Expert, his email: Morris gray 830 @ gmail . com contact him or chat him up on (+1- /607-69 )8-0239 ) and he will help you recover your lost funds If you have been a victim of any binary/ cryptocurrency or online scam, Mobile spy, Mobile Hack contact this Trusted and Verified hacker, He is highly recommendable and was efficient in getting my lost funds back, 11btc of my lost funds was refunded back with his help, He is the Best in Hacking jobs, contact him ( MORRIS GRAY 830 AT) GMAIL (DOT) COM…..!!!
2023-03-24
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-03-24
Кк:
Хаая Луйварчны гарт орчихсон.болорчулуун ажлаа мэдэхгүй,Ээрч муураад гэмт хүн гэлбэлзэгэ гэх шг.зайлуулаасай.Хог шаарнуудөа
2023-03-23