Дөрвөн жилийн өмнөх У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед УДЭТ зэрэг театрын барилгуудыг нурааж, шинээр барих асуудал хөндөж байв. Тухайн үед зарим уран бүтээлчдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан энэ асуудал тэгсхийгээд намжсан.
Тэгвэл энэ жил УДЭТ-ын барилгад ИХ ЗАСВАР хийхээр болжээ. Тодруулбал, төрийн худалдан авах ажиллагааны газраас Улсын төсвийн хөрөнгөөр УДЭТ-ын их засвар хийх тендер зарлажээ. Тендерийн төсөвт өртөг 2 тэрбум 288 сая төгрөг бөгөөд энэ жил 1 тэрбум 288 сая төгрөгийн санхүүжилт хийгдэх юм.
Улсын драмын эрдмийн театрыг Залуучуудын эвлэлийн гишүүдийн хөрөнгөөр, Монголын ууган архитектор Б.Чимэд, А.Хишигт нарын зургаар 1957 онд сууриа тавьж, 1960 онд баригджээ. Ийнхүү 60 гаруй жилийн настай театр ИХ ЗАСВАРТ орох нь ээ
П.ГОО
Уншиж байна |