Лана Дел Рэй шинэ цомгоо гаргалаа

Дэлхий даяар дуу хоолой, мэдрэмжээрээ залуусыг байлдан дагуулж буй дуучдын нэг бол яах аргагүй Lana Del Rey. Түүний дууг сонсох бүрт тайвшрал, ганцаардал, бүтэлгүй хайр гээд л олон сэтгэл хөдлөл, мэдрэмжийг авч, амьдарч буй ертөнцөөсөө хол тасарчихдаг гэдэгтэй маргах хүн ховор биз.
Тэрбээр саяхан өөрийн бие даасан "Оcean Blvd" хэмээх ес дэх цомгоо гаргалаа. Уг цомгийг Майк Хермоса, Жек Антоноф, Дрю Эриксон, Зак Доус, Бенжи нартай хамтран "Оcean Blvd" продюсеээр ажилласан аж. Цомогт Jon Batiste, Bleachers, Father John Misty, Juda Smith, Tommy Genesis зэрэг нийтдээ 16 дууг багтаажээ.
Лана Дел Рэй хэлэхдээ, Би 14 жилийн өмнө анхны цомгоо гаргахад ус тийм ч халуун биш байсан. Энэ бүх хугацаанд өөрийгөө байгаагаар нь илэрхийлэх сайхан байлаа. Миний туйлын зорилго бол аз жаргалтай байх. Тийм ч учраас би үүнийг хийсэн" хэмээсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ