Японд 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2023-03-24

Өнөөдөр /2023.03.24/ Японы эргийн ойролцоо 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Европ-газар дундын тэнгисийн газар хөдлөлтийн төвөөс мэдээлсэн юм. 

 

Газар хөдлөлтийн голомт нь Хоншү аралд байрлах 428 мянга орчим хүн амтай Йокосука хотоос зүүн өмнө зүгт 621 км-ийн зайд байжээ. 
 

5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөр байшин барилга сүйдсэн болон хүний амь эрсэдсэн талаар мэдээлэл алга байна.

Shuud.mn
Сонин хачин