Хятад 2025 он гэхэд 6G технологи танилцуулна
2023-03-27

БНХАУ өнгөрсөн жилүүдэд 5G технологийн хэрэглээг өргөн нэвтрүүлж, улс орон даяараа энэ технологийн станцуудын тоог тогтмол нэмэгдүүлж байгаа талаараа зарлаж байсан. Улмаар дараагийн алхмыг хийж, 6G технологийг хоёр жилийн дараа танилцуулахаар болсон гэж SCMP сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын холбоо харилцааны China Unicom компани 2025 он гэхэд 6G технологийг танилцуулахаар болсон байна. Харин энэ технологи дээр суурилсан үүрэн холбоог 2030 он гэхэд нийтийн хэрэглээнд оруулахаар төлөвлөжээ. 

 

БНХАУ 6G технологийн боловсруулалт болон 5G сүлжээг нэвтрүүлэх тал дээр тэргүүлж байгаа гэж тус улсын Аж үйлдвэрийн сайд Жинь Жуанлун мэдэгдсэн байна. 2022 оны сүүл гэхэд Хятадад 5G сүлжээний 2,3 станц байгуулсан бол АНУ-д ойролцоогоор 100 мянган станц байгуулжээ. Түүнчлэн өнгөрсөн онд Хятадын холбоо харилцааны зах зээл 21 хувиар нэмэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин