2023 онд хуримаа хийх Солонгосын алдартнууд 
2023-03-27

2023 оны хувьд Өмнөд Солонгосын алдарт одууд хуримаа хийж үзэгч фенүүддээ бэлэг бариад эхэлжээ. Үүнд кино жүжигчин, дуучин, нэвтрүүлэгч, хөгжимчин гээд салбар салбарын одууд багтсан байна. Одоогоор хуримаа хийхээр төлөвлөж буй 5 алдартныг танилцуулж байна. 

 

1. И Сын Ги, И Да Ин 


БНСУ-ын алдарч жүжигчин дуучин Ли Сын Ги өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болсон тухайгаа мэдэгдээд байгаа юм. 


Тэрбээр, Өнөөдөр би та бүхэнд амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийн талаар хэлэхийг хүсэж байна. Би үлдсэн амьдралаа хамт байх хүнээ олсон учир энэ бүх цаг хугацаагаа түүнтэйгээ өнгөрөөхийг хүсэж байна. Хайртай түүндээ санал тавьж бид ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болж байна. Амьдралынхаа хамгийн жаргалтай мэдээг дуулгаж байгаадаа үнэхээр баяртай байна. Бид хамтдаа баяр хөөрөө хуваалцаж, хэдийгээр амьдрал хэцүү ч гэсэн атгасан гараа тавихгүйгээр сорилтыг даван туулахыг хүсэж байна. Бидний  ирээдүйг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Бид аз жаргалтай амьдрах болно оо. Баярлалаа" хэмээн зарласан билээ. 


Түүний сүйт бүсгүй жүжигчин И Да Ин нь "Хүлэг баатрууд", "Шоронгийн эмч" зэрэг цувралуудад тоглож байсан бөгөөд "Дэ Жангум" цувралын Чой ахайтны дүрээр сайн мэдэх жүжигчин Кён Ми Ригийн охин юм.

 

2.  Lee Dahae, Se7en


БНСУ-ын алдарт хос болох дуучин Se7en, жүжигчин Lee Dahae нар ирэх тавдугаар сард хуримаа хийхээр болсон байна.


Гуравдугаар сарын 20-нд алдарт хосууд инстаграамаа дамжуулан шүтэн бишрэгчиддээ хэд хэдэн үзэсгэлэнт газруудад авсан хуримын өмнөх зургуудаа хуваалцжээ. Se7en болон Lee Dae нар сүүлийн 8 жил үерхэж байгаа бөгөөд тэд тавдугаар сарын 6-нд хуримын ёслолоо хийхээр төлөвлөсөн юм. 

 

3. Жун Жу Ён


Жүжигчин Жун Жу Ён гэрлэсэн тухайгаа мэдээлжээ. Түүний нөхөр нь олны танил бус өөрөөсөө ах залуутай энэ гуравдугаар сард гэрлэсэн байна. Тэрбээр хуримаа гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд тэмдэглэсэн аж. 


Жун Жу Ён нь 2009 онд Epik High-ийн "Follow Me" дууны клипээр дебютээ хийсэн. Түүнээс хойш "Шуурганд дурлагч", "Аврора гүнж", "Нарны хот" жүжиг, "Хорин", "Иогийн академи: Үхлийн Кундалини" зэрэг уран бүтээлд дүр бүтээсэн жүжигчин юм. 

 

4. Сун Жүн Ки, Кэти Луиза Сондерс


Өмнөд Солонгосын жүжигчин Сун Жүн Ки Английн жүжигчин Кэти Луиза Сондерстой албан ёсоор гэрлэлтээ батлуулахын сацуу тун удахгүй аав болох гэж буй тухайгаа цахим хуудсандаа хуваалцсан билээ. 


Тэрбээр энэ тухайгаа "Өнөөдөр би та бүхэнд шинэ мэдээ дуулгах гэж байгаадаа баяртай байна. Би амьдралынхаа үлдсэн хугацааг Кэтитэй өнгөрүүлэхээр тангараг өргөлөө. Тэр гайхалтай ухаалаг, хүсэл тэмүүлэл дүүрэн нэгэн. Намайг үргэлж дэмжиж байдаг шүтэн бишрэгчдэдээ маш их баярлалаа" гэж бичжээ. 


Их Британийн жүжигчин Кэти Луиза Сондерсын хувьд 1984 оны долдугаар сарын 21-нд төрсөн бөгөөд "Los Borgia" (2006), "Third Person" (2013), "The Lizzie McGuire" (2003) зэрэг киногоороо алдаршсан нэгэн юм. Мөн тэрбээр 10 настай нэг охинтой. 


Харин Сун Жүн Кигийн хувьд 2017 онд БНСУ-ын алдартай эмэгтэй жүжигчдийн нэг Сун Хе Гётой хуримаа хийж, жил есөн сарын дараа гэрлэлтээ цуцлуулсан билээ. Түүнээс хойш хувийн амьдрал нь тогтвортой байсан жүжигчин залуу хэдхэн сарын өмнөөс үл танигдах эмэгтэйн хамт эмэгтэйчүүдийн эмнэлэгт явж байгаад парпарациудын дуранд өртсөн байдаг.

 

5. Жо Жун Рин, Пак Жи Хён

 

Жо Жун Рин, Пак Жи Хён нар энэ сарын 28-нд  хуримаа хийхээр болсон байна. Тэрбээр Сөүл хотын нэгэн зочид буудалд гэр бүл, ойр дотныхоо хүмүүсийн хүрээлэлд хуримаа хийсэн байна. 


Жо Жун Рин 2002 онд MBC-ийн "Paldomo" шоуны хөгжмийн дууны хаан дүрээр дебютээ хийж, сурвалжлагч, жүжигчин, MC, DJ зэрэг ажлыг хийж байжээ. Тэрбээр "Оддын төлөө харваач", "Надад хайртай гэж хэлээч", "Сэтгэл догдлом өөрчлөлт", "Тогтворгүй 5", "Арван есөн Сүнжан" зэрэг олон ангит кинонд тоглосон жүжигчин нэвтрүүлэгч нэгэн юм. 

Shuud.mn
Сонин хачин
ed nar er ni khend khamaatai yum be , iim zawkharchikhsan yum buu tawij bai
2023-03-27