Дулааны худаг дотроос нэр, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ
2023-03-27

Дулааны шугам сүлжээний худаг дотор 1 хүний цогцосыг Онцгой байдлын алба хаагчид гаргасан байна. 

 

 

Тодруулбал, "нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо дулааны шугам сүлжээний худаг дотор 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү" гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 03.26-ны өдрийн 18:03 цагт Онцгой байдлын хүлээн авчээ.

 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход нэр, нас, харьяалал нь тодорхойгүй, эрэгтэй хүний цогцсыг 5 метрийн гүнтэй дулааны шугам сүлжээний худаг дотроос аврах олс ашиглан 18 минут ажиллан гаргаж, тус дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин