Трамп: Би Украины дайныг 24 цагийн дотор зогсоож, III дайн эхлэхээс сэргийлнэ
2023-03-27

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп дахин ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор төлөвлөж байгаа юм. Тэрбээр Техас мужид болсон сонгуулийн өмнөх цуглаанд оролцон дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ Цагаан ордонд эргэн очмогцоо Украины дайныг нэг өдрийн дотор зогсоож чадна хэмээн мэдэгджээ. Энэ талаар ВВС мэдээлсэн байна. 

Трампын мэдэгдсэнээр Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн суудалд очсоны дараахан л Владимир Путин Украины хил рүү цэргүүдээ татан төвлөрүүлж эхэлсэн гэнэ. Түүнчлэн өнөөгийн Ерөнхийлөгчийн захиргаа Путинтэй хэлэлцээ хийх гэж оролдох ч үгүй байгаа хэмээн Трамп буруутгажээ. Харин тэрбээр өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, Цагаан ордонд очвол Украины хямралыг 24 цагийн дотор зохицуулж чадна хэмээн мэдэгдсэн байна.

"Би маш хурдан зохицуулна. Ердөө 24 цагийн дотор л зохицуулчихна. Та бүхний өмнө зогсож байгаа би бол ийм амлалт өгч чадах цорын ганц нэр дэвшигч. Бид нэн ойртсон III дайнаас би сэргийлж чадна" хэмээн Трамп мэдэгджээ.

Тэрбээр өмнө нь ч ийм утгатай мэдэгдэл хйиж байлаа. Түүнчлэн Путинийг дэмжсэн өнгө аястай байр суурь хэдэнтээ илэрхийлж байв. Тухайлбал, Украин руу халдахаас  гурав хоногийн өмнө Кремль Луганск, Донецкийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасныг Трамп "суут шийдвэр" хэмээж байсан бол Украин улс нутаг дэвсгэрээ өгч, НАТО-д элсэхээс зайлсхийсэн бол ОХУ дайрахгүй байсан гэж мэдэгдэж байв.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
2023-09-30

zochin:
zonog obgonoos toxoi iluu
2023-03-27
hurel:
ymar ch bsn , ene hun ter zunug gaigaas deer bsn ym , adaglaad 2 solongos nairamdah uil heregt gar bie oroltsson n gaviya bsn , alivaa dain gamshigiig zogsooh setgeltei hun blaa ,
2023-03-27
dfd:
Хамаагүй яриад байдаг энэ хүний үед гадагшаа дайн ерөөсөө хийгээгүй байдаг.
2023-03-27
Зочин:
Америкийн ардчилагчид эзэдийнхээ галт зэвсэгийг украинд нийлүүлж дайныг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа.
2023-03-27
Трамп шударга хүн учир энэ дайныг Америк эхлүүлснийг дэлхий дахинд зарлачихлаа.
2023-03-27
teheeree putinii tagnuul gedeg n unen baih nee
2023-03-27