Германд ажил хаялтын улмаас нийтийн тээвэр зогсов
2023-03-27

Германд тээврийн салбарынхан ажил хаясны улмаас төмөр замын тээвэрлэлт бүрэн зогсож бусад төрлийн нийтийн тээвэр хэсэгчлэн зогссон байна. Энэ талаар DW агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тээврийн салбарынхан инфляци өндөр байгаа энэ үед амжиргаагаа залгуулахад хүнд байгаа хэмээн эсэргүүцэл илэрхийлж, цалинг дор хаяж 500 еврогоор нэмэхийг шаардаж байгаа аж. Тээврийн салбарынхан ажил хаяснаар нийтийн тээвэр тасалдаж, нислэгүүдийг цуцалж байгаа гэнэ. 

 

Энэ ажил хаялтыг урьдчилсан зарласан тул Германы оршин суугчид ням гарагт багтаж зорьсон газартаа хүрэхээр яарсны улмаас хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн байна. Ням гарагт дотоодын галт тэрэг зорчигчоор дүүрэн байсан бөгөөд ажлаасаа хол амьдардаг 14 сая хүн даваа гарагт тээврийн салбарын саатлын улмаас ажилдаа очиж чадахгүй гэж тооцолон ням гарагт олноор үйлчлүүлсэн аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин