Молдавт НАТО-ийн орнуудын тусгайгийнхны сургалт эхэллээ
2023-03-27

Их Бртитани, Молдав, Румын, АНУ-ын Армийн тусгай зориулалтын цэргийн алба хаагчдын хамтарсан Joint Combined Exchange Training цэргийн сургуулилалт Молдавын нутагт эхэлжээ. Энэ талаар тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба даваа гарагт мэдээллээ. 

 

"Дөрвөн орны тусгай цэргийн алба хаагчдын хооронд туршлага солилцох, түүнчлэн шуурхай хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилгоор сургуулилалтыг явуулж байна. Цэргүүд буудлага, шүхрээр үсрэх бэлтгэл болон хээрийн дадлага сургуулилалтыг хийнэ" хэмээн мэдээлэлд өгүүлжээ. Энэ хамтарсан сургуулилалт дөрөвдүгээр сарын долоон хүртэл үргэлжлэх юм байна. Хамтарсан сургуулилалт явагдах үеэр Молдавын орон нутгийн замуудаар байлдааны техник явна гэдгийг оршин суугчдад урьдчилан анхааруулжээ. 

 

Молдав улс үндсэн хуулиндаа төвийг сахисан байр суурьтай байна гэж тусгасан ч НАТО-ийн орнуудын армиудтай тусгай түншлэлийн төлөвлөгөөний хүрээнд хамтран ажилладаг юм. Мөн энэ улсад НАТО-тай харилцах товчоо үйл ажиллагаа явуулдаг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин