Том Холланд хуучин хувцаснуудаа буяны дэлгүүрт хандивлажээ
2023-03-27

Хүн аалз киногоороо дэлхий нийтэд танигдсан 26 настай Холливудын алдарт Том Холланд шинэхэн байшиндаа суурьшсаны дараагаар хуучин хувцсаа буяны дэлгүүрт хандивлаж буй зураг цахим орчинд тархжээ. 


Хамгийн отгон хүн аалз болох Том Холланд нь "Captain America: Civil War" кинонд Петер Паркерын дебютээ цөөхөн минут хийж, хөлсөнд нь 250 мянган ам.доллар авчээ. Түүний дараа анхны бие даасан төсөл "Spider-Man: Homecomin, Uncharted, The Devil All the Time, No Way Home зэрэг кинонд тоглож байжээ. 

 

Мөн Том Холланд, Зендая нар саяхан тансаг зэрэглэлийн хаус худалдаж авсан билээ. Зүгээр ч нэг хаус биш бүр орд харшид оржээ. MIrror-ийн мэдээлж буйгаар тэдний шинэ харш Лондонгийн баруун өмнөд хэсэгт, Томын төрсөн газраас ердөө хэдхэн км зайтай байрлах Кингстон гэх газар байрладаг аж. Тэд шинэ гэртээ бялдаржуулах төв, кино театр, тоглоомын өрөө, зургаан унтлагын өрөөтэй болох гэнэ. 

Shuud.mn
Сонин хачин