Буриадын эрх баригчид иргэдээс фронтод зориулан машин, мөнгөн тусламж гуйжээ
2023-03-28

Буриадын Баргузин аймгийн тэргүүн Михаил Мишурин оршин суугчдад хандан, машинаа фронтод өгөхийг уриалсан гэнэ. Энэ талаар "Люди Байкала" мэдээлжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Усть-Баргузин сууринд оршин суугчидтай хийсэн уулзалтын үеэр Михаил Мишурин дайнд энэ аймгаас явсан 37 хүн амиа алдсан хэмээн ярьсан гэнэ. Дайчлагдсан залуус байнга тусламж гуйдаг хэмээн Мишурин өгүүлээд "залуус бараг өдөр бүр тэргүүн шугамаас залгаж, тэдэнд хуучин машин худалдан авч өгөөд фронт руу илгээхийг гуйдаг" ч аймгийн төсөвт ийм машин худалдан авах мөнгө байхгүй хэмээн Мишурин өгүүлжээ. 

"Тэргүүн шугам руу очоод л дэлбэрч сүйрэх машин авахын тулд хоёр саяыг цуглуулна гэдэг ямар ч утгагүй. Залуус ч ингэж ярьж байгаа. Үүний оронд хуучин машинаа тийш нь явуулж болно, тиймээс л би та бүхэнд хандаж байна. Хэн нэгэнд залууст туслах хуучин машин байгаа ч юм билүү. Тэнд очсон машин ганц хоёр сар болоод эсвэл ганц өдөр болоод л ашиглалтаас гарчихна. Одоогоор дайн дуусаагүй байна, залууст тусламж байнга хэрэгтэй" хэмээн Мишурин иргэдэд хандан уриалсан гэнэ.

Ийнхүү уриалахдаа тэрбээр фронтод машинаа өгчхөөд явсан "өвөө"-ийн жишээг татсан гэнэ. Ахмад настан захиргаан дээр ирээд, машин нь өөрт нь хэрэггүй, жилд ганц хоёр удаа л унадаг тул фронтод өгөхөөр шийдсэн гэж өгүүлсэн аж. 

Баргузин аймгийн дарга машин техникээс гадан цэргийн зардалд зориулж мөнгө илгээхийг хүссэн гэнэ. "Ядаж хүн бүр сард 100 рубль өгөхөд ч болно" хэмээн өгүүлжээ.

"Манай аймагт 18-аас дээш насны, 17 мянган хүн бий. Тэд сард ядаж 100 рубль өгвөл 1,7 сая рубль цэргүүдэд тусламж болон очих юм" хэмээн Мишурин өгүүлсэн байна.

Түүний энэ уриалгыг оршин суугчид хэрхэн хүлээн авсан нь тодорхойгүй. Ямартай ч Оросын төрийн мэдлийн хэвлэлүүдээр "Всё за победу" буюу "Бүхнийг ялалтын төлөө" гэсэн уриатай олон нийтийн хандивын аяныг сурталчилсан мэдээ, нэвтрүүлэг байнга гарч, энэ нэвтрүүлгээр иргэд, хүүхдүүд хэрхэн фронтод дайтаж буй цэргүүдэд туслаж байгаа талаар үзүүлэх болсон юм. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
г.бямбасүрэн чи өөрөө очиж үзсэн юм шиг шаах юмаа . Манй монгол улсд солиорч байхаар тэр америкруугаа зайлаач
2023-04-01
BURIAD MONGOL BUYU UMARD MONGOL GEDEG BAILAA...MONGOL GEDEG UGIIG HELHIIG NI HORIGLOJ MARTUULSAN DAA
2023-04-01
Uhsen baasnii ah
2023-04-01
Хойп хөрш чинь дуусчихвал жанаг хятадуудаас хамгаалах бамбайгүй болно мөөрдөг үхэр минь
2023-03-29
Украины махны машинд путинчүүд орж дуусаасай
2023-03-29
Хойп хөрш чинь дуусчихвал жанаг хятадуудаас хамгаалах бамбайгүй болно мөөрдөг үхэр минь
Эх орноо хамгаалах гэвэл өгөх л байхдаа бусдыг эзлэн түрэмгийлэх гэвэл үгүй биз
2023-03-28
Үхлээ юу Азизовын зулбасага аа:
Гуйгаагүй.. Манайх өөрөө өгсөн
2023-03-28
Дайн биш ц/ тусгай ажиллагаа гэж солиороод байсан чинь:
Орос Ах нар нь хэдэн хөвгүүдийг нь галын тэргүүн шугамд явуулан алуулж өгч их гийгүүлж өгч байгаам байна даа.. энэ Буриадуудыг
2023-03-28
Uhsen baasnii ah
Зочин:
Украйн ч бүх улсаас өг , өгөөч гээд бүр алингаа алдаад байгаа шүү дээ. Гэхдээ тэр гуйлагд хязгаар бий.Ногооноо ч л гуйж байдаг.Авгай нь гуйж л байдаг . Нутаг нэгнээсээ гуйхад яав л гэж.Манай улсса ч гуйгаад 200.000$ өгсөн шүү дэн
2023-03-28
Үхлээ юу Азизовын зулбасага аа:
Гуйгаагүй.. Манайх өөрөө өгсөн
2r daini ued mongolchuud tom ar tal n bsan yum bilee. Nuhriin achiig sanahgui deerengui har sanaa gargaad bhaar yadgig medreg.
2023-03-28
Зочин:
Украйн ч бүх улсаас өг , өгөөч гээд бүр алингаа алдаад байгаа шүү дээ. Гэхдээ тэр гуйлагд хязгаар бий.Ногооноо ч л гуйж байдаг.Авгай нь гуйж л байдаг . Нутаг нэгнээсээ гуйхад яав л гэж.Манай улсса ч гуйгаад 200.000$ өгсөн шүү дэн
За буриад цэргvvд зугатах санаатай л байна даа, хел дvvжлэх унаатай болж. Тэрнээс ямбий машин унаад довтолгоонд оров гэж
2023-03-28
дайн биш гээ биз дээ өөрсдөө
2023-03-28
Мөнгөгүй байж яах гэж дайн хийдэг байнаа
2023-03-28
тэнэглэл:
эн ч битгий машинаа өгөөсэй. бас хэн ч бүү цэрэгт яваасай. гэмгүй украинчуудыг алахын тулд машин, мөнгө хандивлаж болохгүй. ОХУ-н газар нутаг биш, бүрэн эрхэт тусгаар тогтносон Украины газар нутагт дайн хийгээд түүнийгээ агуу эх орны дайн мэтээр ярих нь утгагүй. Украинчууд зүгээр л тариагаа тариад л бүх дэлхийд нийлүүлж байсан, хэнд ч гэм хор тариагүй. Оросууд дайнд хүүхдээ явуулж үхэлрүү нь илгээж Путины бүлэглэл асар баяжсаныг мартуулах аргад хууртаж буй том тэнэглэл. ОХУ хамгийн том газар нутагтай, байгалын баялаг ихтэй, маш том баян улс. ард иргэд нь бүгд Кувейт, Саудын араб шиг амьдарч болох байлаа. Харгис удирдагчынхаа золиос болох гэж тархиа угаалгаад нөхөр, хүүхдээ үхэлрүү нь илгээгээд зогсохгүй бүр мөнгө, машинаар туслаж өөрсдөө ядуураад Энэтхэг болох гэсэн юм уу, хөөрхий гэж,,,

орос чинь 100 жилийн дараа дахин хамтралжуулах хөтөлбөр явуулаад байгаа юм биш үү, эхлээд хөвгүүдийг нь фронт руу явуулж алуулаад дараа нь дайны санхүүжилт гэж эд хөрөнгийг нь хандив нэрийн дор хураагаад
2023-03-28
Уншигч:
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй л гэдэг, путлёрыг зайлуулаагүй цагт бүхнийг фронтод илгээгээд ямар ч утгагүй.
2023-03-28
Бидэнд тусалж бсан улс шүү.
2023-03-28
тэнэглэл:
эн ч битгий машинаа өгөөсэй. бас хэн ч бүү цэрэгт яваасай. гэмгүй украинчуудыг алахын тулд машин, мөнгө хандивлаж болохгүй. ОХУ-н газар нутаг биш, бүрэн эрхэт тусгаар тогтносон Украины газар нутагт дайн хийгээд түүнийгээ агуу эх орны дайн мэтээр ярих нь утгагүй. Украинчууд зүгээр л тариагаа тариад л бүх дэлхийд нийлүүлж байсан, хэнд ч гэм хор тариагүй. Оросууд дайнд хүүхдээ явуулж үхэлрүү нь илгээж Путины бүлэглэл асар баяжсаныг мартуулах аргад хууртаж буй том тэнэглэл. ОХУ хамгийн том газар нутагтай, байгалын баялаг ихтэй, маш том баян улс. ард иргэд нь бүгд Кувейт, Саудын араб шиг амьдарч болох байлаа. Харгис удирдагчынхаа золиос болох гэж тархиа угаалгаад нөхөр, хүүхдээ үхэлрүү нь илгээгээд зогсохгүй бүр мөнгө, машинаар туслаж өөрсдөө ядуураад Энэтхэг болох гэсэн юм уу, хөөрхий гэж,,,
эн ч битгий машинаа өгөөсэй. бас хэн ч бүү цэрэгт яваасай. гэмгүй украинчуудыг алахын тулд машин, мөнгө хандивлаж болохгүй. ОХУ-н газар нутаг биш, бүрэн эрхэт тусгаар тогтносон Украины газар нутагт дайн хийгээд түүнийгээ агуу эх орны дайн мэтээр ярих нь утгагүй. Украинчууд зүгээр л тариагаа тариад л бүх дэлхийд нийлүүлж байсан, хэнд ч гэм хор тариагүй. Оросууд дайнд хүүхдээ явуулж үхэлрүү нь илгээж Путины бүлэглэл асар баяжсаныг мартуулах аргад хууртаж буй том тэнэглэл. ОХУ хамгийн том газар нутагтай, байгалын баялаг ихтэй, маш том баян улс. ард иргэд нь бүгд Кувейт, Саудын араб шиг амьдарч болох байлаа. Харгис удирдагчынхаа золиос болох гэж тархиа угаалгаад нөхөр, хүүхдээ үхэлрүү нь илгээгээд зогсохгүй бүр мөнгө, машинаар туслаж өөрсдөө ядуураад Энэтхэг болох гэсэн юм уу, хөөрхий гэж,,,
Зочин:
Орос орон ядарчээ
2023-03-28