Бээжингийн дагуул хотод жолоочгүй таксиг үйлчилгээнд нэвтрүүлжээ
2023-03-28

Хятадын нийслэл Бээжингийн дагуул хотод жолоочгүй таксиг үйлчилгээнд нэвтрүүлсэн талаар Синхуа агентлаг мэдээлжээ. Энэ оны гуравдугаар сард Хятадын технологийн Baidu компани болон Pony.ai  тээврийн хэрэгслийн салбарын стартапад холбогдох байгууллагууд жолоочгүй такси үйлчилгээнд явуулах зөвшөөрөл олгосон байна. 

 

Энэ хоёр компани нь Хятад дахь жолоочгүй таксин салбарт тэргүүлэгч компаниудад тооцогддог бөгөөд Бээжингийн дагуул хотод байрлах Ижуан техник эдийн засгийн хөгжлийн бүсэд 60 кв.м талбайд нийт 10 жолоочгүй таксиг нэвтрүүлжээ. Баиду компани 2025 он гэхэд 65 хот, 2030 он гэхэд 100 хотод энэ үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 2030 он гэхэд Хятадад жолоочгүйн такси үйлчилгээний зах зээлийн хэмжээ 1,3 их наяд юаньд хүрнэ гэж тооцоолж байгаа юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
C:
Bitgii tenegt odo taxi dara ni huviin nisdeg mashin .neg udur untaj bhad chin tsonhoor chin orood irne
2023-09-15
манай монголд энэ таксий чинь л хэрэгтэй юм бндаа жолоочтой таксийг дээрэмддэг алдаг оронд жолоочгүй такс байвал дээр юм биш үү ядаж хүн алахгүй дээрэмдүүлэхгүй амар
2023-03-29