Хойд Солонгос цөмийн хошуу тээгч шумбагч дрон дахин туршжээ
2023-03-28

БНАСАУ гуравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд, цөмийн хошуу тээх чадвартай шумбагч нисэгчгүй аппарат дахин туршсан гэж Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлжээ. 

 

Энэ агентлагийн мэдээлснээр гуравдугаар сарын 25-нд Вонсаны буланд "Хэиль-1" цөмийн дрон тавьсан байна. Энэ дрон гуравдугаар сарын 27-ны өдөр Хамгён-Пукто мужийн Хвадэ гацаан дахь өгөгдсөн цэгт хүрчээ. Дрон 41 цаг 27 минутын хугацаанд 600 км замыг туулж, цөмийн цэнэгийн макетыг дэлбэлсэн байна. 

 

Үүнээс өмнө Хойд Солонгос шумбагч цөмийн зэвсгийн шинэ системийг туршсан юм. Солонгосын цахим мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр, гуравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Ким Жон Уны удирдлаган дор цөмийн стратегийн зэвсэг туршиж, далавчит пуужинтай сургуулилалт хийжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Далай устай газарт бас нэг аюул нэмэгджээ хөөрхий, сайн ч юм биш дээ.
2023-03-28
Үнэн үг:
Хойд Солонгос цэргийн зэвсгийн технологиор гүйцэгдэхээ байжээ. Бүслэн хаагаад, хориг тавиад, хавчаад байхад л өөрсдийн хүчээр хөгжөөд байхыг л тусгаар тогтнол гэх байхдаа.
2023-03-28
Иргэн:
Энэ дэлхий ертөнц нэг л биш ээ.
2023-03-28