
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “Б” танхимд 11.00 цагаас хуралдана.
Хуралдааны эхэнд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга ажлаа өгсөнтэй холбоотойгоор түүний оронд УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийг тус яамны сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.
УИХ дахь Ардчилсан намын гишүүд өчигдрийн бүлгийн хуралдаанаараа Засгийн газрын шинэ гишүүдэд нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүдийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.
Тиймээс Ц.Дашдоржийг сайдаар томилох асуудлыг хэлэлцэх үеэр гишүүдийн дунд маргаан дэгдэх магадлалтай юм.
Дээрх асуудлыг шийдвэрлэсний дараа байнгын хорооны хуралдаанаар Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ