Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна
2023-03-30

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байх боловч, 31-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 4 дүгээр сарын 1-нд ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

 

 

 

2023 оны 03-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -1...+4 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр +8...+13 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн бэлчир, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +15...+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +14...+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +13...+15 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -1 градус хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Shuud.mn
Сонин хачин