"Путин урвагч, цэргийн гэмт хэрэгтэн" гэж бичсэн хүнд 5,5 жилийн ял оноожээ
2023-03-30

ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сард Украинд дайн дэгдээснийхээ дараа эрүүгийн хуульд өөрчлөлт оруулан, дайн эсэргүүцсэн хүмүүсийг "армийн нэр хүндэд халдсан" хэргээр буруутгах болсон юм. Улмаар дайн эсэргүүцсэн жагсаалд нэгдсэн, үзэл бодлоо олон нийтийн сүлжээнд илэрхийлсэн хүмүүс торгууль, саатуулах, хорих ял гээд төрөл бүрийн шийтгэл амссаар байна. 

 

Энэ удаад Петербургийн шүүх "армийн нэр хүнд гутаасан", экстремист үйл ажиллагаанд уриалсан хэргээр Олег Белоусов гэх археологч, III зэрэглэлийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд 5,5 жилийн хорих ял оноосон талаар Медуза мэдээлжээ. Прокурор түүнд 9,5 жилийн хорих ял төлөвлөсөн бөгөөд шүүхээс энэ ялын хэмжээг бууруулж, 5,5 жилийн ял оноосон байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ нь Петербургт ОХУ-ын армийн талаар худал мэдээлэл тараасан гэх зүйл ангиар ял оноож байгаа анхны тохиолдол аж. Одоо өөр долоон хүнийг ийм зүйл ангиар шийтгэхээр төлөвлөж байгаа гэнэ.

 

Белоусов ийм ял авах болсон нь "ВКонтакте" олон нийтийн сүлжээнд Путиний талаар сэтгэгдэл үлдээсэнтэй холбоотой гэнэ. "Путин бол улс орныг тонон дээрэмдсэн №1 урвагч, цэргийн гэмт хэрэгтэн. Хэн энэ аллагыг эхлүүлсэн юм? Тэр бол Путлер. Харвков, Мариуполь гээд орос хэлээр хүмүүс нь ярьдаг хотуудыг газрын хөрстэй тэгшлэх ёстой юу?" хэмээн тэрбээр бичжээ.

 

Энэ сэтгэгдлийг "орос хүн амтай хотуудыг устгахыг уриалсан", "орос гэсэн үндэсний шинжээр нь хүмүүсийг гадуурхан, тэдний эсрэг хүчирхийлэл үйлдэхийг уриалсан", Владимир Путинийг гэмт  хэрэгт буруутгасан гэж мөрдөн байцаагчид үзсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гулаг улс болсоон:
Нийтдээ 20 000 хүн Укрианыг өмгөөлсөн хэргээр ял аваад шоронд хоригдсон байгаа. Оросуудын 20-25% нь Укриан руу түрэмгийлсэн тэнэглэлийг маш их ойлгож эсэргүүцэж байгаа бол бусад нь айсанаасаа болоод зүгээр л зай барьсан. Тэрнээс биш Путинг дэмжээд сүйд болоод байгаа зүйл байхгүй.
2023-03-30
хха second north korea,
2023-03-30
Иймэрхүү тэнэг хүмүүст зориулсан хар массын баталгаагүй мэдээг монголчуудад зориулан зогсоо зайгүй мэдээлэх нь чухамдаа хэнд хэрэгтэй юм болоо?!?????Нөгөө хэд нь түүнд нь итгээд сошиалаар хоорондоо бас алалцах юмаа....
2023-03-30
Манай малнуудад:
Харцгаа орос ах нараа, истоо түй чоорт
2023-03-30