Гурван гишүүний асуудал АЛБАНЫ НУУЦ учраас хаалттай хэлэлцэнэ
2023-03-30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг ХААЛТТАЙ горимд шилжүүллээ. Хаалттай хуралдаанаар Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэнэ. 

 

 

Өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд уг асуудлыг нээлттэй хэлэлцэх саналыг зарим гишүүдийн зүгээс гаргасан ч дараах хуулийг үндэслэн АЛБАНЫ нууц гэж үзэн хаалттай хэлэлцэхээр боллоо. 

 

  • 12.2.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22.2-т заасан асуудлыг нууцын горимоор хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ

  • 22.2.Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ.

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин