Туркменд Бердымухамедовт зориулсан хот босгоно
2023-03-31

Туркменистан өнөөгийн Ерөнхийлөгчийн эцэг Гурбангулы Бердымухамедовт зориулсан шинэ хот байгуулахын тулд таван тэрбум орчим доллар зарцуулахаар болсон талаар ВВС мэдээлжээ.

 

Шинэ хот нь Ахалын велаятын шинэ төв нь хотын статустай болсон бөгөөд Аркадаг буюу "Хамгаалагч" гэж нэрлэгдэх аж. Энэ нь Бердымухамедовыг ерөнхийлөгчийн суудлаас буусны дараа өгсөн цол юм. Бердымухамедовт зориулсоан энэ хотыг нийслэл Ашхабадаас 30 километрын зайд барихаар төлөвлөжээ. Бердымухамедов энэ хотыг Гиннесийн номонд бүртгүүлэхийг тушаасан бөгөөд гэхдээ аль талаар нь гэдгийг тодруулаагүй гэж "Хроника Туркменистана" мэдээлсэн байна. 

 

Шинэ хотыг байгуулах ажлыг хариуцаж буй улсын хорооны тэргүүн Дерягельди Оразовын мэдэгдсэнээр, Аркадаг хотыг байгуулах эхний шатанд 3,3 тэрбум доллар шаардлагатай аж. Харин хоёр дахь шат нь 1,5 тэрбум долларын зардал гарна гэж төлөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Манай зарим нэг сүгнүүд хөшөөтөй болохыг хүсэж л бга байх даа
2023-04-01