Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна

img

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

 

Цас ихтэй газруудад ялангуяа Улаанбаатар хот орчимд шар усны үерийн эрсдэлээс анхааруулж байна.

 

2023 оны 04-р сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн баруун хэсгээр  үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай Хангайн уулархаг нутгаар цас  орж, зөөлөн цасан шуурга шуурна.  Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар  0...+5 градус дулаан,  бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.  Өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ.  Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Хур тунадас  орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8  метр.  Өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ