Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Грийнхаус хотхоны СӨХ-ны дарга М цагдаагийн байгууллагад 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөдөл гаргажээ.
Грийнхаус хотхоны дэргэд Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нар барилга барьж буй аж. Хотхоны оршин суугчид барилга барихыг эсэргүүцэж, “Грийнхаус хотхоны урдах спорт заал, орон сууцыг нурааж, 14 давхар оффисын барилга барьж, хотхоны 300 гаруй оршин суугчийн эрх ашгийг зөрчиж байна. Барилгын ажлыг зогсоох хүртэл тэмцэх болно" гэсэн утгатай хулдаасан хэвлэл байрлуулсан аж.
Харин энэ бичгийг нь Кёкүшюзан Д.Батбаяр хутгаар зүсэж, хуулж танхайрсан тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргажээ.
Уг асуудлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Уншиж байна |