Төв аймагт үйлчилгээний зориулалттай зургаан байшин ШАТЖЭЭ

Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн нутагт байрлах үйлчилгээний зориулалттай зургаан байшин шатсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, хоёр давхар цайны газрын барилга шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 02-ны өдрийн 16:41 цагт Төв аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Дуудлагын дагуу нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын 8х10 метрийн хэмжээтэй зоогийн газрын 2 давхар барилга шатсаны улмаас иргэн Т-ын дэлгүүрийн 1 давхар барилга, иргэн О-ын дэлгүүрийн 2 давхар барилга, иргэн Э-ийн зоогийн газрын 2 давхар барилга тус тус шатаж дууссан байсан байна. Мөн иргэн Г-ын 8зоогийн газрын 2 давхар барилга, иргэн Г-ийн “Дугуй засвар”-ын 1 давхар барилга шатаж байсныг 40 минут ажиллаж унтраажээ.
Эх сурвалж: ОБЕГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ