
100 буудалт даамын багийн 2012 оны улсын аварга шалгаруулах тэмцээн 1-р сарын 20-ноос 22-ны өдрүүдэд “Хос мастер” шатрын академийн байранд явагдлаа. Баг тус бүр 4 хүний үндсэн бүрэлдэхүүнтэй 14 баг Швейцарь системээр 7 тойрог тоглож дүнгээ гаргахад Монгол улсын гавьяат тамирчин, олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг ахлагчтай “Чампионс” баг 12 оноогоор түрүүлж, шилжин явах цомыг өнгөрсөн оны аварга “Алтан өрөг” багаас гардаэ авлаа. 2-р байрт спортын мастер Т.Пүрэвдорж ахлагчтай “Алтан титэм”, 3-р байрт спортын мастер Б.Ганзориг ахлагчтай “Даамын андууд” баг шалгарлаа.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ