Хүүхдийн тоглоомын талбайн 60 хувь нь эрсдэлтэй байна

img

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. 

 

 

Хотын дарга стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй амралт, хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалтыг дүүрэг бүрээр зохион байгуулж, стандартыг мөрдүүлэх чиглэлээр эзэмшигч, ашиглагч байгууллагуудад зөвлөмж, мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ дагуу нийт 44 байршлын тоглоомын талбайд хяналт шалгалт хийхэд 60 хувь нь эрсдэлтэй байжээ.

 

Тодруулбал, тоглоомын талбай бүрэн бус, эвдрэл ихтэй, тоглоомууд стандартын бус, хуучирч муудан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, гулсуур хэт налуу зэрэг нийтлэг зөрчил илэрч, хяналт шалгалт үргэлжилж байна.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

юун 60% гэж бараг 100% эрсдэлтэй ямарч зөөлөвч резин шалавч байхгүй шүү бүгд цемент
2023-04-03