Эрдэнэс Монгол ХК ТЭРБУМААР оффисоо тохижуулна
2023-04-04

Монгол Улс 2023 оны Хэмнэлтийн жил болгон зарласан. Сургууль, цэцэрлэг, сумын эмнэлэг, яам тамгын газар гээд бүх төрийн болон төрийн өмчит компаниуд Хэмнэлтийн хуулийг дагаж мөрдөх үүрэг хүлээж буй. 

 

 

Гэвч төрийн өмчийн зарим байгууллагууд хөрөнгө мөнгөөр туйлж, байр орон сууцаа тохижуулахаар зэхжээ. Тодруулбал, Эрдэнэс Монгол компаний ТЭРБУМ төгрөгөөр нүүж орсон оффисоо засахаар төлөвлөсөн байна. Тус компанийн Худалдан авах төлөвлөгөөнд тусгаснаар энэ жил Төрийн өмчийн байранд шилжихтэй холбоотой барилгын шал, хана, тааз буулгалт, цонх, хаалга засахад 478 сая төгрөг,  дохиолол, хүчит төхөөрөмж, дотор гэрэлтүүлгийн ажилд 267 сая төгрөг, халаалт, агаар сэлгэлт, цэвэр бохир усны хоолойг сэлбэж, засах 204 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. 

 

Мөн  тавилга, эд хогшил авахад 70 сая төгрөг, компьютер, техник хэрэгсэл авахад 70 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich
2023-04-05