Жүжигчин Двэйн Жонсон Моана анимейшнийг бүрэн хэмжээний кино болгоно

img

Алдарт найруулагч Дон Холл, Рон Клементс нарын найруулсан Моана хүүхэлдэйн киног бүрэн хэмжээний кино болгохоор болжээ. Тус киноны продюсероор The Rock нэрээрээ алдаршсан Америкийн алдарт жүжигчин, Двэйн Жонсон ажиллах аж. 

 


“Моана” хүүхэлдэйн кино нь 89 дэх Академи авардсаас шилдэг хүүхэлдэйн кино болон шилдэг дуу /How far I’ll go/-ны төрөлд шалгарч, шагнал хүртсэн. Дэлхий даяар нийтдээ 680 сая ам.долларын ашиг олсон кино юм.



Двэйн Жонсон хэлэхдээ, Би Моанагийн үзэсгэлэнт түүхийг дахин бүтээх гэж байгаадаа баяртай байна. Энэ түүх бол бидний соёл бөгөөд манай ард түмний ач ивээл, дайчин хүч чадлын бэлгэдэл юм. Моанагийн хүч чадал, тэсвэр тэвчээр нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа үзэгчдэд урам зориг өгдөг. Би түүний түүхийг цоо шинэ байдлаар хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна." хэмээсэн юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ