"Койн авч өгнө" гэж залилан хийсэн этгээдэд ял оноолоо

img

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хураангуйг хүргэе. 

 

 

Иргэн Б нь өөрийн найз Г-ээс 2021 оны 9 дүгээр сарын 23-наас 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд “койн авч өгнө...хүүтэй мөнгө зээлье...” гэх мэтээр хуурч 10 удаагийн үйлдлээр нийт 81.600.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол прокурорын газрын хяналтын прокуророос Б-г “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Б, Г нар урьд нь 2016 оноос нэг байгууллагад хамт ажиллаж бие биеэ мэдэх болсон 6 жилийн хугацаанд найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд Б нь Г-ээс 2021 оны 9 дүгээр сарын 23-наас 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд “койн авч өгнө...ашгаа 80/20 гэж хувааж авъя...цахимаар спорт бооцоо тавьж мөнгийг 30-40 хувиар би өсгөж чаддаг 10.000.000 төгрөг оруулбал 12.000.000 төгрөг болгож өгье...өмнө өгсөн 10.000.000 төгрөг дээр чинь 3.000.000 төгрөг нэмээд койн аваад дарчихсан байгаа...5.000.000 төгрөг 3 хувийн хүүтэй зээлээч...койн дахиад авъя ханшийн зөрүүн дээр нэмж мөнгө олж Бог...100.000 төгрөг зээлээч...форексээс мөнгө татаж авч Бог юм байна...” гэх мэт үгээр худал хэлж бусдын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд хуурч, хохирогчийг төөрөгдүүлж, итгэлийг нь эвдэн хууран мэхэлж 10 удаагийн үйлдлээр нийт 81.600.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч  Залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

 

Хураангуйг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sdaa ter mungu ugsun sdaa ch buruu bna shdeee coin moin forex gej bhad ugui geh gazar shunalaa diilehguu busdiig hihiroojhiod uuruu hohirogchiin durd togloj ene bter ashig olood chamd ugsun bol yamar ih dolignoj suilee sharvaj dahiad dahiad gesen shulsee usjuulj baih boloo
2023-04-07
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag
2023-04-05
Зочин:
Ёстой ангайтал панаалджээ..
2023-04-04
Бадарч тахар:
2 жил ажил хийгээд 81 сая төгрөг олж чадахгүй ш дэ зөв л нүүдэл хийсэн байна !
2023-04-04
Зочин:
Нийгмээрээ амар аргаар мөнгөө өсгөхийн дон шүгэлсэн байна. Энэ нь залилан мэхлэгчдэд боломж олгож байна.
2023-04-04