Д.Мөнх-Эрдэнийг шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

img

"Лайвчин" Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал өчигдөр 10.30 цагаас эхэлсэн ч шийдвэрээ гаргалгүй түр завсарласан. 

 

 

Шүүх хурал өнөөдөр  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд 10 цагаас үргэлжлэн явагдана. Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгчдийн зүгээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бүхэлд нь татгалзаж хэргийн харьяалал тогтоолгох хүсэлт гаргасан байна. 

 

Хэргийг эргэн сануулахад,  нийслэлийн прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

IRGEN:
ta nar shig ter bumaar ni idee yu hyn alj deerem hiigee yu ylsaasaa gantsaaraa bayajaa yu yneniig ileer helsenii tuluu yun olon honog boldog yum.yaraltai sylla.bid bosno shyy. yr hyyhed ni hetsyydlee.
2023-04-05
суллаачээ
2023-04-05