Гэрийн тэжээмэл амьтны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

img

Өнөөдөр УИХ-ын байнгын болон дэд хороод хуралдана.

 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 12.1.2-т заасны дагуу санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

3

Төсвийн байнгын хороо

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

15.00

“Их засаг”

ХОЁР.БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2022.09.26-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын цаг үеийн нөхцөл байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

·Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайлан сонсох

·Бусад

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

 

3

Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо

·Иргэний бүртгэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсох

14.00

“Үндсэн хууль”

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MTZ teever zuuchiin Ogtorgui jorlono
2023-04-05
Энэ хуулийг хэлэлцэхэд гэрийн тэжээвэр амвтныг сургаар мэддэг хүмүүс голлон оролцвол шал буруу хууль гарна шүү!!! Тэгснээс гэртээ нохой тэжээдэг 10 настай хүүхэд хамаагүй илүү мэднэ!!!
2023-04-05