Согтуугаар жолоо барьсан Ким Се Руныг 15 мянган ам.доллароор торгожээ
БНСУ-ын жүжигчин Ким Се Руныг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сөүл хотын төв дүүргийн шүүхэд болж өндөрлөлөө.
Ким Се Рун өнгөрсөн оны тавдугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасан. Уг хэрэгтэй холбоотой шүүх хурлын үеэр санхүүгийн хүндрэлд орсон тухайгаа дурдсан тэрбээр гэр бүлээ тэжээхийн тулд цагийн ажил хийж байгаа хэмээн мэдүүлсэн байдаг. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан бөгөөд шүүхээс түүнд оноохыг шаардсан ялыг хэвээр үлдээж 20 сая вон буюу 15 мянган ам.доллароор торгох шийдвэр гаргажээ.
Ким Се Руны гаргасан ослын улмаас ойр орчмын 57 дэлгүүр, айл өрх гурван цагийн турш цахилгаангүй болсон ба түүний цусан дахь согтууруулах ундааны хэмжээ БНСУ-д зөвшөөрөгдөх хэмжээнээс 6 дахин их буюу 0,2 хувь байсан нь тогтоогдсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ