Л.Энх-Амгалан сайд аа, англи хэлний хөтөлбөрийн 1.2 тэрбум төгрөг яагаад хувийн компани руу шилжив
2023-04-07

Боловсрол шинжлэх ухааны яам энэ онд түүврийн арга хэд хэдэн сургуулиадад сургалтын шинэ хөтөлбөр туршиж байгаа. Дэлхийд боловсролын чанараараа тэргүүлдэг Финланд улсын математикийн хөтөлбөрийг,  Агли хэлний хөтөлбөрийг Английн компаниас туршилтын журмаар 50 сургуульд нэвтрүүлсэн. Энэ туршилт үр дүнгээ өгвөл ирэх хичээлийн жилээс 5-6 дугаар ангийн хөтөлбөрт Англи хэл, математик шинэ хөтөлбөрийг авч хэрэглэхээр төлөвлөөд байгаа юм. 

 

 

 

 Салбарын сайд Л.Энх-Амгалан энэ талаар "Хувийн сургуулиуд нэг хүүхдийн лицензийг 25-30 еврогоор авдаг бол бид туршилтын хугацаанд нийт 30 мянган хүүхдэд найман доллараар авч байна. Туршилт амжилттай болвол төрийн өмчийн 800 гаруй сургуульд авч хэрэгжүүлнэ. Энэ жил 5-6 дугаар анги, дараа жил 7-8 дугаар анги гээд явна. Гуравдугаар ангиас англи хэл заая гэж байгаа учир 3-аас дээш ангид нэвтрүүлнэ. Нэгдүгээр ангиас мэдээлэл технологийн хичээл ордог болно" хэмээн мэдэгдсэн. 

 

Тэгвэл энэхүү хөтөлбөрийн төлбөр английн аль нэг компани бус Монгол Улсад бүртгэлтэй, М.Найдалмаа гэх хүний эзэмшилд байдаг АЙ И ДИ СИ компанийн данс руу шилжсэн нь анхаарал татаж байна. Тодруулбал, Боловсролын ерөнхий газар 1,2 тэрбум төгрөгийг хувийн компани руу шилжүүлжээ. Ингэхдээ Боловсролын ерөнхий газрын данснаас АЙ И ДИ СИ компани руу өнгөрсөн хоёрдугаар сарын 13-ны өдөр 800 сая төгрөг, 435 сая төгрөгийг шилжүүлсэн байна.

 

АЙ И ДИ СИ компанийн хувьд аялал жуулчлал, хүнс бэлтгэх чиглэлээр түр сургалт, англи хэлний орчуулгын үйлчилгээ, онлайн худалдаа, англи хэлний сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг  байна. 2017 онд байгуулагдсан ЗУРГААН жилийн түүхтэй компани юм. Харин одоо бол БШУЯ-нд АНГЛИ хэлний хөтөлбөр нийлүүлдэг "том" компани. 

 

 

БШУЯ өөрийн харъяа, салбар байгууллагуудтай. Гэвч улсын хэмжээнд туршигдаж, цаашид хэрэглэгдэхээр зэхэж байгаа хөтөлбөрийн төлбөр англи хэлний сургалт, орчуулгын үйл ажиллагаа эрхэлдэг компанийн данс руу шилжиж байгаа нь анхаарал татаж байна. Иймээс хариуцсан сайд, Боловсролын ерөнхий газрынхан уг асуудалд тайлбар өгөх шаардлага үүсэж байна. 

 

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
зочин:
англи хэлийг энэтхэг мэт иг зэрэгцээ хэл болгомоор байна тэгж байж монгол хүн хүнд тоогдоно.
2023-04-07