Хээрийн түймэр аюултай түвшинд хүрч, Үндэсний аврах бригадын 30 аврагч Халх голыг зорилоо

img

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Уртын цагаанд энэ сарын 08-ны үдээс өмнө гарсан ой хээрийн түймэр Дорнод аймгийн Халх гол, Матад суманд тархаад байна. Түймрийн улмаас 3 айл орон гэргүй болж, тодорхой тооны мал, амьтад үрэгджээ. 

 

 

Түймрийг унтраахаар Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчид сумын иргэд дайчлагдан нийт 260 гаруй хүн ажиллаж байна.

 

Гэвч салхины хурд секундэд 12-19 метр хүрч ширүүсэн, салхины чиг өөрчлөгдсөний улмаас түймэрийн тархац нэмэгдэж, аюултай түвшинд хүрсэн учраас тул тус аймгийн Онцгой комиссоос хүсэлт гаргажээ. Хүсэлтийн дагуу Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын 30 аврагчийг Халх гол сум руу  нисдэг тэргээр тээвэрлэж байна. Мөн Хэнтий аймгийн Онцгой байдлын аврах, гал унтраах ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэхээр бэлтгэл хангаж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хариуцлагагүй, салан задгай хэнэггүй тэнэг хүмүүсийн тарьсан гай!!! Гал алдсан хүнийг олж хатуу шийтгэхгүй бол хэдий болтол жил бүр ингэж байх юм бэ??
2023-04-10
зочин:
Ийм түймэр салхи жаахан намждаг үүрийн 4 цагийн үед л жаахан үр дүнтэй цурамлагддаг, салхи ихтэй үед тун хэцүү
2023-04-10