
Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр ээлжит бус чуулган зараллаа.
15.00 цагаас хуралдах чуулганаар
Тэргүүн шадар сайдаар У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Цогтбаатар, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Дашдорж, Эрүүл мэндийн сайдаар Н.Хүрэлбаатар, Батлан хамгаалахын сайдад Ж.Энхбаяр, Сангийн сайдад Д.Хаянхярваа нарыг томилуулах асуудлыг хэлэлцэх юм.
Чуулганы хуралдааны үеэр дээрх нэр бүхий хүмүүсээс УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж, Д.Хаянхярваа нарын томилгоог Ерөнхийлөгч болон Ардчилсан намын бүлгийн гишүүд эсэргүүцэж байгаа тул шүүмжлэлтэй тулгарах магадлалтай байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ