Согтуурсан үедээ хадан хясаанаас үсрэх гэж байсан иргэнийг эсэн мэнд буулгажээ

Согтуурсан иргэн 100 метрийн өндөртэй хадан хясаанаас үсрэх гэж байсныг алба хаагчид эсэн мэнд буулган байна.
Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант сумын “Улаан богочийн рашаан” гэдэг газар өндөр хадан хясаанаас 1 хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага мэдээллийг Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн алба хаагчид очиход 45 настай эрэгтэй Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрийнхэнтэйгээ маргалдаж 100 метрийн өндөр хадан хясаанаас үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ