И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” ОУ-ын тэмцээнд чөлөөтийнхөн өрсөлдөнө

img

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” болон И.Ярыгиний цомын төлөө хүнд жингийн бөхчүүдийн олон улсын тэмцээн ХХIII дахь удаагаа ОХУ-ын Красноярск хотод 2012 оны нэгдүгээр сарын 26-29-ний өдрүүдэд болно.

 И.Ярыгиний нэрэмжит Алтан Гран-При болон И.Ярыгиний

цомын төлөө хүнд жингийн бөхчүүдийн олон улсын тэмцээнд оролцох

монголын багийн бүрэлдэхүүн

 

Эрэгтэй

  55 кг               Дамдинбазарын Цогтбаатар /“Алдар” спорт хороо/                         Гаадангийн Амархүү /“Хасу-Мегаватт” клуб/ 60 кг               Энхсайханы Ням-Очир /“Хилчин” спорт хороо/                         Батсайханы Нэмэхбаяр /Залуучуудын шигшээ баг/                         Б.Өсөхбаяр /“Хөвсгөлийн хүчтэн” клуб/ 66 кг               Гүр-Одын Цэрэнпунцаг /“Хангарьд” клуб/ 84 кг               Оргодолын Үйтүмэн /“Хүч” спорт хороо/ Батын Номиндалай /“Аврага” БТДС/ 96 кг               Нацагнямын Золбоо /”Хүч” спорт хороо/                                             120 кг             Жаргалсайханы Чулуунбат /“Сүлд” спорт хороо/

Эмэгтэй

  48 кг               Чулуунбаатарын Ганчимэг /“Хасу Мегаватт” клуб/ Цэндийн Цэнджав /Налайх дүүрэг, “Эрдэм оюу” цогцолбор сургууль/ 55 кг               Батбаатарын Номин-Эрдэнэ /“Хангарьд” клуб/ Лхагвасүрэнгийн Хонгорзул /73 дугаар сургууль/                         А.Цэндсүрэн /БТСДуС/ 59 кг               Тунгалагийн.Мөнхтуяа /“Хангарьд” клуб/ Амгаланбаатарын Чанцалнямаа /“Хүч” спорт хороо/ 67 кг               Банзрагчийн Оюунсүрэн /“Хангарьд” клуб/ 72 кг               Очирбатын Бурмаа /“Хүч” спорт хороо/   Энэ тэмцээнд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Арслангийн Цэдэнсодном, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Бямбаринчингийн Баяраа, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Цэндийн Баярсайхан, тэрчлэн олон улсын шүүгч Х.Ганболд, Б.Төмөрбаатар нар явна. И.Ярыгиний нэрэмжит сан, Оросын спортын бөхийн холбооноос тус тэмцээний шагналын санг 150 000 ам.доллараар тогтоожээ. Үүнд эрэгтэйчүүдийн төрөлд 75000, эмэгтэйчүүдийн төрөлд 50000, үнэмлэхүй жинд 25000 ам.долларыг бөхчүүд, дасгалжуулагчдын шагналд олгох юм байна.             Оросын спортын бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Георгий Брюсов тус тэмцээний тухай ярихдаа, “Бөхийн олон нийт энэ тэмцээнийг 2006 оноос хойш “бага ДАШТ” гэж нэрлэдэг болсонд бид их баяртай байдаг, энэ өндөр үнэлгээ боловч илүү их хариуцлагыг бидэнд ногдуулж байна.   Чөлөөт бөхийн спорт өндөр хөгжсөн 35 оронд урилга явуулсан байна. Тэмцээний өмнө ФИЛА-гийн Товчооны хуралдаан болж ээлжит их хурал хийх товыг тогтоох, барилдааны дүрэмд өөрчлөлт оруулах, чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх зэрэг олон асуудал хэлэлцэнэ, тиймд ерөнхийлөгч Рафаэль Мартинетти тэргүүтэй Товчооны бүх гишүүд ирнэ, тэдний хүсэлтийн дагуу манай оронтой илүү ойр дотно танилцуулахын тулд тэднийг галт тэргээр зорчуулна, 4 тусгай галт тэрэг бэлтгээд байна, тэдний дийлэнх нь гэр бүлийнхээ хүмүүстэйгээ хамт ирнэ.” гэлээ. “ФИЛА-гийн Товчооны хуралдаан Сибирийн холбооны их сургуулийн байранд болно. Манай хязгаар нутаг 2018 оны Оюутны өвлийн универсиадыг авах саналыг гаргаад байна.” гэж Красноярск хязгаарын амбан захирагч, тэмцээнийг Зохион байгуулах хорооны дарга Лев Кузнецов мэдэгдсэн байна.             Энэ тэмцээний эмэгтэйчүүдийн 72 кг-ийн жинд хурц өрсөлдөөн болох бололтой. 2011 оны ДАШТ-ний мөнгөн медальт оросын бөх Екатерина Букина ярихдаа “Ярыгиний тэмцээнд би жил бүр түрүүлэх ганц зорилго тавьж оролцдог, гэхдээ сугалаанаас их зүйл шалгаалдаг. Энэ жил би бэлтгэл сургуулилтдаа их анхаарч байна, норвегийн бөх Эрландсентэй 7 хоногийн бэлтгэл хийгээд одоо Алёна Перепёлкина, белорусийн бөх Василиса Марзалюк хоёртой хамт голдуу бэлтгэлдээ явж байна. Хэд хоногоос Камерунаас Али Анабель ирнэ. Дэлхийн 5 удаагийн аварга, болгарын бөх Станка Златева ирээд хэд хонож байна., бид хоёр бие биенээ сайн мэддэг, тийм болохоор нууцаа хэн хэндээ дэлгэхгүй, гэсэн ч хамтдаа бэлтгэл хийхэд буруудах зүйлгүй.” гэж онцлон өгүүлжээ. 2000 оны олимпийн аварга, 2002 оны дэлхийн аварга, 2006 оны европийн аварга, оросын нэрт бөх Адам Сайтиев энэ тэмцээнд 74 кг-ийн жинд зодоглохоор бэлтгэлээ хийж байна. Тэрбээр нуруундаа авсан бэртлээсээ болж 2008 оноос хойш дэвжээн дээр огт гараагүй юм.             2004 оны Афиний олимпийн 48 кг-ийн жингийн аварга, украиний бөх Ирина Мерлени энэ тэмцээнд мөн барилдахаар ирэх юм байна. 2005 онд европийн аварга болж ДАШТ-нд мөнгөн медаль авсны дараа хүүхэд төрүүлж хэсэг завсарлаад 2007 онд ДАШТ-нд мөнгөн медаль, 2008 оны олимпийн наадамд хүрэл медаль хүртэж байжээ. Хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа дахин дэвжээнд гарахаар шийджээ.  А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ