Хойд Солонгосын харвасан пуужин 1000 км зайг туулжээ
2023-04-13

Пүрэв гарагийн өглөө БНАСАУ баллистик пуужин хөөргөж, улмаар пуужин Японы Хоккайдо арлын орчимд унаж болзошгүй тул оршин суугчдыг нуувчинд орохыг зөвлөсөн талаарх мэдээлэл гарч байсан. 

 

БНАСАУ пуужин харвасны улмаас Хоккайдо арлын оршин суугчдыг хоргодох байранд орохыг анхааруулжээ

 

Ёнхап агентлагийн мэдээлснээр, Хойд Солонгос дунд эсвэл алсын тусгалтай пуужинг орон нутгийн цагаар 07:23 цагт хөөргөсөн байна. Улмаар энэ пуужин 1000 км зай туулж, Япон тэнгист унажээ.

 

Японы Ерөнхий сайд Фумио Кишидагийн мэдэгдсэнээр, Хойд Солонгосын пуужин Японы нутаг дэвсгэрт хамаарахгүй бүсэд унасан байна. БНАСАУ дахин пуужин харвасантай холбоотойгоор Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг зарлан хуралдуулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин