ХӨСҮТ: Салхинцэцэгээр өвдсөн хүүхдийг усанд оруулж, агаарт гаргахыг зөвлөж байна

Сүүлийн үед салхинцэцэгийн халдвар нэмэгдэж байгаа талаар ХӨСҮТ-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д салхинцэцэг өвчнөөр өвдсөн 40 хүүхэд эмчлүүлж байна. Тэднийн ихэнх нь 0-5 насны хүүхдүүд аж.

 

 

Салхинцэцэг нь дэгдэмхий вирус учраас халдварлах чадвар нь өндөр. Тиймээс хүнд, хөнгөн ямар ч хэлбэрээр өвдсөн эмнэлэгт тусгаарлан эмчлэх шаардлагатайг ХӨСҮТ-ийн тасгийн эрхлэгч Бурмаа хэллээ.

 

Салхинцэцэгийн халдвар агаар дуслаар халдварлана.

 

Урьдал шинж тэмдэг:

 

-Толгой өвдөх

-Дотор муухайрах

-Бөөлжих, суулгах

-Ядарч, сульдах

-Уурлах, сулбагар, ноомой болох

-Халуурах

 

Өвөрмөц шинж тэмдэг

 

-Толбон тууралт

-Гүвдрүүн тууралт

-Цэврүүтэй тууралт

-Халууралт

 

Салхинцэцэг өвөрмөц болон өвөрмөц бус гэсэн хоёр хүндрэлтэй.

 

Өвөрмөц хүндрэлд:

 

-Менингет

-Амьсгалын дээд замын гуурсан хоолойн үрэвсэл

-Төвхийн үрэвсэл

-Уушгины үрэвсэл

 

Өвөрмөц бус хүндрэл:

 

-Тууралт идээлнэ

-Хатиг, буглаа үүснэ.

 

Тиймээс салхинцэцэгээр өвдсөн хүүхдийг усанд оруулж, агаар салхинд гаргахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ