45 настай Япон эрийн өөрчлөлт олны анхаарлыг татав
45 настай Япон эр твитертээ Отоконко гэдгээ зоригтойгоор илэрхийлж дэлхий дахинд халуун сэдэв болж байна.
Японоор Отоконко гэдэг үг нь эмэгтэйлэг хувцасладаг эрчүүдийг хэлдэг байна. Энэ нь 2000-аад оны эхэн үед анимэ, манга зэрэг бүлгүүдээс гаралтай гэнэ.
Түүний эхний зураг дээрх нил ягаан өнгийн хүрэмтэй эрэгтэй хоёр дахь зураг дээр залуу эмэгтэй болон хувирсан байх аж. Тэрбээр эдгээр зургийнхаа тайлбар хэсэгт "45 настай эрийн өнгөрсөн ба одоо" гэх тайлбартай зургаа нийтэлсэн байна.
Отокондо гэдгээ зарласан залуу 12 жилийн хугацаанд 60 гаруй кг хассан бөгөөд 115 кг-аас 54 кг хүртэл жингээ хассан байна.
Олон жилийн турш уйгагүй хичээсэн түүний хичээл зүтгэлийг цахим хэрэглэгчид үнэлэн, дэмжиж байгаа гэдгээ илэрхийлжээ.
Эх сурвалж: Koreaboo
СЭТГЭГДЭЛ БИЧИХ