БЗД-ийн газрын албаны ХОЁР албан тушаалтан авлигын хэргээр шалгагдаж байна

img

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны нэгдүгээр хэсгийн эрх бүхий албан тушаалтнууд болох Д.Отгонбаяр, Ц.Отгонбямба  нар Авилгатай тэмцэх газарт шалгагдаж эхэлжээ.

 

 

Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр алба нь хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээний хүрээнд, дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг үндэслэн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх ажлыг зохион байгуулдаг. Тэгвэл ахлах мэргэжилтэн Ц.Отгонбямба, газар зохион байгуулагч Д.Отгонбаяр нь өрхийн хэрэглээний 0,07 газар эзэмших хүсэлтийг удаан хугацаагаар дарагдуулж шийдвэрлээгүй, өргөдөл гаргаагүй хүмүүст олгосон гэх хэрэгт холбогдсон байна. 

 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн  Улиастайн ам, Гацуурт, Шар хоолойн аманд тухайн жилийн төлөвлөгөөг үндэслэн иргэн хуулийн этгээдэд өрхийн хэрэглээнд 0.07 га газар хүссэн иргэдийн өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэлгүй дарагдуулж, хүсэлт гаргаагүй хүмүүст олгожээ.

 

Иймээс тэдэнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. 

 

П.ГОО

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хохирогч:
2020 оны 6,7 сард газрын бичиг баримтаа энэ Отгонбаяр гэгчид өгсөн одоо хүртэл гэрчилгээ нь гараагүй. гарыг нь цайлгахгүй бол болдоггүй гээд хүмүүс яриад байхаар нь мөнгө хүртэл өгсөн. би одоо яах ёстой вэ
2023-08-10
ОТГОНБАЯР БОЛ МАШ ИХ БҮР ДЭНДҮҮ ИХ ГАЗАР ЗАРЖ ИДСЭН ХҮН ШҮҮ ГАЧУУРТЫН ГАЗРЫГ ДУУСГАСАН НӨХӨР
2023-04-28
ОТГОНБАЯР БОЛ МАШ ИХ БҮР ДЭНДҮҮ ИХ ГАЗАР ЗАРЖ ИДСЭН ХҮН ШҮҮ ГАЧУУРТЫН ГАЗРЫГ ДУУСГАСАН НӨХӨР
2023-04-28
БЗд-ийн газрын 2-р албаны Хадбаатар гэж нэг архаг авилгачин байдаг Тэрнийг шалгаач.
2023-04-20
иргэг:
аль 10 сард өгсөн хүсэлтмйг 6 сараас хойш шийднэ гээд байна Газрын авиогачид уу эсвэл Засаг дарга нь ийм юмм хийгээд байна уу
2023-04-18