BLACKPINK-ийн Лиса өөрийн гэсэн нэрийн цэцэгтэй болжээ

img

 

Тайландын ховор төрлийн ургамлыг BLACKPINK-ийн гишүүн Лисагийн нэрээр нэрлэжээ.

 

Тайландын  Чианг Майн их сургуулийн судалгааны баг дэлхийд хэзээ ч ажиглагдаж байгаагүй шинэ төрлийн цэцэгт ургамлыг илрүүлжээ. Дэлхийд алдартай охидын "Blackpink" хамтлагийн гишүүн Лисаг хүндэтгэн судалгааны баг Лисагийн жинхэнэ нэр болох "Lalisa"-г нэмж,  шинжлэх ухааны нэршил өгсөн байна.

 

Bunga Lalisa

 

Энэхүү цэцгийг Лисагийн нэрээр нэрлэх болсон шалтгаан нь судлаачдын нэг болох Аниссара Дамтонгдээг бол Лисагийн хамгийн том шүтэн бишрэгч байсан бөгөөд  докторын зэрэг хамгаалахад урам зориг өгсөн учраас "Bunga Lalisa" хэмээн нэрлэсэн" гэсэн  юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ