ВИДЕО: Хятадын акробатчин үзүүлбэрийнхээ үеэр унаж, амиа алджээ

Хятадын акробатчин бүсгүй Сожоу хотод үзүүлбэр үзүүлэх үеэрээ унаж, бэртэн эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээ авч чадалгүй нас баржээ. Акробатчин үзүүлбэрийнхээ үеэр хамгаалалтын бүс хэрэглээгүй байсан гэж ВВС мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, акробатчин Сун Моумоу нөхрийн хамт үзүүлбэр үзүүлж байсан бөгөөд энэ үеэр нөхөр нь түүнийг амжиж барьж чадаагүйн улмаас 10 метрийн өндрөөс унажээ. Гэрчүүдийн өгүүлснээр, унасныхаа дараа Сун Моумоу амьсгалж байсан ч эмч нар түүнийг аварч чадаагүй аж. 

 

Энэ эмгэнэлт явдалтай холбоотойгоор хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд акробатчид үзүүлбэрийн үеэр хамгаалалтын бүс зүүгээгүйн шалтгааныг тодруулах юм байна. Түүнчлэн энэ явдлын дараа Хятадын акробатчдын холбооныхон уран бүтээлчдэд хандан, аюулгүй ажиллагааны дүрмүүдийг үл хайхрахгүй байхыг уриалжээ.

 

Сун Моумоугийн үхэл олон нийтийн сүлжээнд ихээхэн дуулиан тарьсан гэж Хятадын хэвлэлүүд мэдээлсэн байна. Жүжигчид үзүүлбэрээ илүү үзүүштэй болгож, их мөнгө олохын тулд хамгаалалтын хэрэгсэл ашиглах нь их байдгийг хүмүүс шүүмжилжээ. Түүнчлэн энэ үзүүлбэрийг зохион байгуулсан компанийнхан аюулгүйн арга хэмжээг хайхраагүйнхээ төлөө ихээхэн шүүмжлэлд өртсөн байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тэнэг юмуу:
.
2023-04-19
Зочин:
Харамсалтаы
2023-04-19
Хүн:
Нөхөр нь түүнийг амжиж барьж чадаагүйгээс болж ч гэх шиг. Наад бичлэгээ эхлээд өөрөө үзээч мангар сэтгүүлчээ. Нөхөр нь 2 гараараа олсноос барьчихсан, эхнэр нь хүзүүнээс нь зүүгдээд явж байгааздээ.
2023-04-19
зочин:
Хүний амь шүү дээ
2023-04-19
Zochin:
Ger buldee yamar ih heregtei hun baisniig medehuu ur
2023-04-18
хэн байлаа ч хүний амь гэдэг юунаас ч илүү үнэтэй.чам мэтийн утас маажихаас өөр ид шидгүй амьтаны амь харин хорхойны дайтай байх
2023-04-18
Тэнэг юмуу:
.
2 тэрбум хүнээс нэг хүн гэдөн чинь далайн дусал л гэсэн үг. 1 сая хятад хүн баахад л 5 монгол хүн баасанд нь гам дарагдаж газар дээрээ үхэх байж нэг л их харамссан хүмүүс.
2023-04-18
Zochin:
Ger buldee yamar ih heregtei hun baisniig medehuu ur
хэн байлаа ч хүний амь гэдэг юунаас ч илүү үнэтэй.чам мэтийн утас маажихаас өөр ид шидгүй амьтаны амь харин хорхойны дайтай байх
нөгөө кунфү, нисдэг техник нь хаачив
2023-04-18