Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шалтгаан нөхцөл

img

 Нийслэлийн Хангарьд ордны хурлын зааланд өнгөрөгч даваа гарагт болсон “Гэмт  хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт онол практикийн бага хурлын үеэр  хуульчдийн тавьсан илтгэлүүдээс хүргэе.

БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ БАЙГАА

ШАЛТГААН НӨХЦӨЛ,ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР

Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан,нийгэмд аюултай гэм буруутай үйлдүүдийн нэг нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг бөгөөд олон жилийн дунджаар,улсын хэмжээнд гардаг нийт хэрэгт 18-21 хувийн хэлбэлзэлтэй байдгийн 30 орчим хувь нь Нийслэлд бүртгэгддэгийг судлаачид гаргажээ Нийслэл дүүргийн прокурорын газрууд 2010 онд нийт 15,4 мянган гэмт хэргийн / 10,9 мянга нь 2010 онд бүртгэгдсэн/ хэрэг бүртгэлт мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж ажилласан ба үүний  4330 буюу 28,1 хувийг дээрхи төрлийн гэмт хэрэг эзлэж байгаа бөгөөд энэ хэргийн улмаас 6,3 тэр бум төгрөгийн хохирол учирсанаас 60 орчим хувь нь нөхөн төлөөгдөөгүй буюу энэ хэмжээгээр иргэд, байгууллага аж ахуйн нэгжүүд хохирсон хэвээр үйлджээ. Мөн хугацаанд тухайн дүүргийн прокурорын газарт хянагдсан бүх хэрэгт хулгайлах гэмт хэргийн эзлэх хувь нь: Багануур дүүрэгт 1,6  Баянгол дүүрэгт  31, Баянзүрх дүүрэгт 13,4, Налайх дүүрэгт  2,2,  Сонгинохайрхан дүүрэгт  29,4 , Сүхбаатар дүүрэгт 11,5 , Хан-Уул дүүрэгт 10,5 ,Чингэлтэй дүүрэгт  6,9 байна. Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг Сонгинохайрхан дүүргийн  5, 7, 18, 20, Налайх дүүргийн 1-3, 6, Чингэлтэй дүүргийн 2-3, 7,19, Баянгол дүүргийн 3,5,14,18,20 хороодын нутагт бусад хороодоос олон, Сүхбаатар дүүргийн 3 хорооны нутагт мөн дүүргийн бусад хороодоос 3 дахин их тус тус бүртгэгджээ.Баянзүрх дүүргийн нутагт гарсан мөн төрлийн хэргийн 23 хувь нь 6 хорооны нутагт үйлдэгджээ. Гэмт хэрэг үүнээс хулгайлах гэмт хэрэг олноор гарч байгаа хороодын нутагт хүн ам, аж ахуйн нэгж, үйлчилгээний газруудын нягтрал, иргэдийн шилжилт хөдөлгөөн тус тус их, гадаадын оршин суугчид болон амьжиргааны түвшин дээгүүр эсхүл доогуур нэн ядуу өрх олонтой ажээ. Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн 840 буюу 19,4 хувь нь олон нийтийн газарт, 1871 буюу 43,2 хувь нь иргэдийн орон байр, агуулах саванд, 883 буюу 20,4 хувь нь байгууллага, аж ахуй нэгжийн байранд тус тус нэвтэрч үйлдэгдсэн байх ба 55 буюу 1,3 хувь нь аймаг дүүрэг дамжин үйлдэгдсэн, 40 буюу 0,9 хувь нь мал амьтаныг хашаа саравчнаас, 32 буюу 0,7 хувь нь бэлчээрээс, 609 буюу 14,1 хувь нь бусад хэлбэрээр үйлдэгдсэн байна. Гэмт этгээдүүд 1245 буюу 28,8 хувь нь бэхэлгээ, цоож хаалгыг эвдэх, 719 буюу 16,6 хувь нь цонх, тагт, тооноор дамжин орон байранд нэвтрэх, 486 буюу 11,2 хувь нь халаас суйлах, цүнх, тор зүсэх, 211 буюу 4,8 хувь нь тээврийн хэрэгсэл ашиглаж, 720 буюу 16,6 хувь нь тусгайлсан багаж хэрэгсэл ашиглах зэрэг аргуудыг хэрэглэн үйлджээ. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөгдсөн Ц.Анх-Эрдэнэ нарын бүлэг этгээдүүд 47 удаа хулгай хийсний 43-ыг орон байрны тагтаар дамжин нэвтрэх аргыг хэрэглэж нэг ёсондоо мэрэгшжээ. Улсын их дэлгүүр, Нарантуул гэх мэт худалдаа үйлчилгээний том төвүүдэд иргэдийн халаас суйлах, цүнх торыг зүсэх аргыг хэрэглэдэг байна. 785 хэрэгт валют, бэлэн мөнгө /төгрөг/, 936 хэрэгт алт, үнэт эдлэл, 53 хэрэгт  тээврийн хэрэгсэл, 62 хэрэгт мал амьтан, 2544 хэрэгт  бусад эд зүйл хулгайлагджээ. 2010 онд  12839 хүн гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдож яллагдагчаар татагдснаас 2526 буюу 19,7 хувь нь хулгайн гэмт хэрэгт холбогдсон байх ба үүний 2346 буюу 92,8 хувь нь эрэгтэй, 180 буюу 7,2 хувь эмэгтэйчүүд, 236 буюу 9,4 хувь нь насанд хүрээгүй хүүхэд, 1293 буюу 51,2 хувь нь 19-35 насныхан бөгөөд хулгайлах гэмт хэрэгт холбогдогсдын 61 хувь нь хүүхэд залуучууд байна. Мөн хэрэгт холбогдогсдын 2310 буюу 92 хувь нь эрхэлсэн ажилгүй бөгөөд тэдний 332  буюу 13,2 хувь нь 1 удаа,145 буюу 5,8 хувь нь 2 удаа, 63 буюу 2,5 хувь нь 3-5 удаа, 12 буюу 0,5 хувь нь 5-аас дээш удаа тус тус урьд ял шийтгүүлж байжээ. Гэмт хэрэг үйлдэгсдийн  9,1 хувь буюу 230 хүн нь орон гэргүй буюу тэнэмэл, 157 буюу 6,2 хувь нь гэр орон, эцэг эхтэй боловч тэнэмэл этгээдүүд байх ба 532 буюу  21,1 хувь нь тохиолдлын чанартайгаар гэмт үйлджээ. Харин 33,7 хувь буюу 850 этгээд хулгай хийж амьдардаг, 736 этгээд нь мөн гэмт хэрэг үйлдэх замаар хөрөнгөжих сонирхолтой, 0,8 хувь буюу 21 хүүхдээр ар гэрийх нь хулгай хийлгэсэн гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоожээ. 2010 онд Нийслэл дүүргийн хэмжээнд  835 холбогдогчтой 594 хэргийг шүүхэд шилжүүлснээс шүүх 404 хүнд хорих ял оногдуулж, 68 хүний ялыг хойшлуулж, 211 хүний хорих ялыг тэнсэж хянан харгалзан, 158 хүнд торгох, албадан ажил хийлгэх, баривчлах  ял шийтгэжээ. 2011 оны эхний 05 сарын байдлыг өмнөх оны мөн үеийнхтэй хариуцлахад хулгайлах гэмт хэрэг 378 буюу 19,4 хувиар, хэрэгт холбогдогчид 10,8 хувиар тус тус буурч эрхэлсэн ажилтай эсхүл сургууль суралцагчдаас холбогдсон хүний тоо 3,3 хувиар, учруулсан хохиролын хэмжээ 370 сая төгрөгөөр өсчээ.. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бүртгэгдсэн хулгайлах хэргүүдэд судалгаа хийхэд гэмт этгээдүүд  урьдчилан судалгаа хийгч,биечлэн гүйцэтгэгч, тээвэрлэгч, борлуулагч гэх мэтээр харьцангуй зохион байгуулалтанд орсон нь нэг биш удаа давтагдаж байгаа бөгөөд тэд харуул хамгалалт султай банк санхүүгийн болон бусад байгууллага аж ахуйн нэгж, эсхүл гадаадын иргэд, амьжиргааны түвшин дээгүүр хүмүүс амьдардаг орон байрыг сонгодог болжээ.. Нөгөө талаар гэмт этгээдүүд,  бэлэн мөнгө валют, шашны эд зүйл, алт мөнгө үнэт эдлэл, авто машины сэлбэг хэрэгсэл, шатах тослох материал, барилгын материал, дархан мужааны цахилгаан багаж хэрэгсэл гэх мэтээр, хулгайлдаг эд зүйлээ төрөлжүүлэн дагнах байдалд орж энэ хэмжээгээр нийгмийн хор аюул, учруулах хохирлыг ихэсгэж байна. Хулгайлах гэмт хэрэг гарч байгаа шалтгааны нэг хэсэг нь ажилгүйдэл, ядуурал гэдэг.Үүнийг үгүйсгэх аргагүй.Гэхдээ ажил хийхийг үл хүсэгчид, бусдын бүтээсэн баялагийг завшигчид олширсон нь түлхүү шалтгаан болно. Зөвхөн архи  эсхүл масууруулах бодис худалдаж авахын тулд үгүй бол компьютероор тогтоом тоглохын тулд хулгай хийж байгаа нь олон удаа бүртгэгджээ. Эцэг эх, асран хамгаалагч харгалзан дэмжигч нар насанд хүрээгүй хүүхдийг хараа хяналтгүй орхих, тэднээр хулгай хийлгэх асуудал ч цөөнгүй гарчээ. 2010 онд хулгайлах гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй 236 хүний 149 нь сургуульд суугаагүй буюу завсардсан, эцэг эх нь хайхрахаа больсон, эсхүл орон гэрээсээ дайжсан хүүхдүүд байжээ..Эцэг эх нь архичин эсхүл хойт эцэг эхийн хэрцгийлэлээс хүүхдүүд дайжиж байгаа нь судалгаагаар харагддаг. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудын сонор сэрэмжгүй болон хайхрамжгүй, хариуцлагагүй байдлууд ч гэмт хэрэг гарах таатай хөрс болж байна. Нийслэл дүүргийн төр захиргаа, хууль хяналтын байгууллагууд, гадаад дотоодын зарим байгууллага, иргэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэнэмэл хүүхэд, орон гэргүй хүмүүс, хорихоос суллагсадын талаар чамгүй арга хэмжээ авч ихээхэн хөрөнгө зарцуулж байгаа боловч эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрүүдийг иргэд, нэгжийн удирдлагууд зохих ёсоор биелүүлэлдэггүй, тэдэнд хариуцлага тооцдоггүй явдал гэмт хэргийг бууруулахад саад болж ажлын үр дүнг бууруулж байна.Чингэлтэй дүүргийн 2, 3, 19 хороодын удирлага, цагдаагийн ажилтнууд зохион байгуулсан тодорхой ажилгүй, дээд байгууллагын шийдвэрийг бүрэн биелүүлэхгүй байгаагаас харъяалах нутаг дэвсгэрт гарч байгаа гэмт хэрэг буураагүй байна. Прокурор, мөрдөн байцаах байгууллагууд гэмт хэргийн шалтгааныг арилгуулах арга хэмжээ авахуулахаар 2010 онд аж ахуйн нэгж байгууллагад 600 гаруй мэдэгдэл хүргүүлсэн боловч түүний мөрөөр олигтой арга хэмжээ авдаггүй болох нь тэдний өгч байгаа хариу эсхүл хариуг өгдөггүйгээс мэдрэгддэг. 2010 оны жилийн эцэст Нийслэл дүүргийн хэмжээнд 7400 гаруй хэрэгт яллагдагчаар татагдвал зохих этгээдийг тогтоож чадаагүйгээс хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн байдаг бөгөөд үүний 53 хувь нь бусдын эд хөрөнгө хулгайлагдсан хэрэг болно. Гэмт этгээдийг тогтоох талаар, тухай ажил хариуцсан байгууллага ажилтнууд хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлдэгийг үгүйсгэхгүй боловч тэр бүр хангалттай ажиллахгүй байгаагаас хугацаа алдагдан улмаар уг хэрэгт эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрч хэрэгсэхгүй болгон гэмт этгээдэд ял завшуулж өөгшүүлэхэд хүргэж байна. Гэмт хэрэг үүнээс хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хор аюул, тоо хэмжээг буруулах, шалтгааныг арилгуулах талаар, эрх үүрэг бүхий байгууллага нэгдсэн бодлоготойгоор хөрөнгө, хүч хэрэгслээ нэгтгэн дараахи арга хэмжээг хэрэгжүүлэх саналтай. 1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд, иргэн байгууллага, аж ахуй нэгжүүд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хүлээх үүргийг дэлгэрэнгүй оновчтой болгох,биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагыг чангатгах талаар нэмэлт оруулах  саналыг хууль санаачлагчид хүргүүлэх 2.Цагдаагийн байгууллагын үүрэг бүхий алба, дүүрэг хороодын тухайн ажил хариуцсан ажилтны орон тоо,төсөв, цалин,  хүч хэрэгслийг нэмэгдүүлэх 3.Тухайн дүүргийн нутаг дахь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг өргөнөөр байнга оролцуулах, Ажлын байр, орон сууц бусад обьектод гэрэлтүүлэг, дохиолол, камержуулалт хийсэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг хөхүүлэн дэмжих 4.Архи, согтууруулах ундааг худалддаг, үйлчилдэг дэлгүүр, цэнгээний газруудыг цөөрүүлэх, зөвшөөрөл олгохдоо тэгээрийн байршил, өөр хооронд зайг зохистой байхаар зохицуулах, дурьдсан төрлийн бүтээгдэхүүнээр үйлчлэх, худалдах хугацааг богиносгож өдрийг цөөрүүлэх асуудлыг судлан ИТХТ-өөс урьд гаргасан шийдвэрээ дахин хянаж зохих шийдвэр гаргах, түүний хэрэгжилтэнд тавих хяналтанд иргэд, төрийн бус болон олон нийтийн байгууллагыг татан оролцуулах 5.Дүүргийн нутагт оршин суугчид, шилжилт хөдөлгөөний бүртгэл хаягжуулалтыг тухай бүр байнга хийх 6.Иргэнийх нь эрхийг зөрчихгүйгээр, гэмт хэрэг үйлдэж болзошгүй болон ял шийтгүүлэгсэдийн суурьшил хөдөлгөөнийг хяналтанд бүрэн оруулах, хорих газраас суллагдсан этгээдийг нийгэмшүүлэхэд төрийн бус болон гадаадын хөрөнгөөр төсөл хэргжүүлэгч байгууллагын хүчийг ашиглах боломжийг судалж зохих арга хэмжээ авах 7.Насанд хүрээгүй хүнийг тэнүүчлэл, гуйланчлал, гэмт хэрэгт татан оруулагч эцэг эхэд хариуцлага  хүлээлгэх тухай эрүүгийн хуулийн заалтыг хэрэгжүүлдэг болох 8.Гэмт явдал, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх болон бусад шаардлагатай хууль тогтоомжоор иргэн, байгууллага, аж ахуйн нэгж, тэнд ажиллаж байгаа ажилтан ямар эрх үүрэгтэй болохыг хүн  бүрт хүргэх тэр нь байнгын шинжээтэй байхаар сургалт суталчилгааг зохион байгуулах, үүнд боловсрол, сургалт эрхэлдэг болон шүүх прокурор,мөрдөн байцаах, өмгөөлөх байгууллагын ажилтан, хуульчдын хүчийг нэгтгэн ашиглах, 9.Прокурор,мөрдөн байцаагч хэргийн шалтгаан нөхцлийг тогтоож түүнийг арилгуулах,урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахуулах мэдэгдлийг зохих газарт тухай бүр хүргүүлэх,мэдэгдэл авсан байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага түүний мөрөөр тодорхой, үр нөлөөтэй ажил хийж энэ тухай хариуг заавал өгдөг байх,арга хэмжээ аваагүй,хариу өгөөгүй албан тушаалтанд хуульд заасан хариуцлагыг хүлээлгэдэг болох зэрэг болно. Нийслэлийн прокурорын газрын  Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Т.Жадамба    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ