Францад болсон үймээний үеэр дэлгүүр тонож, алтан гулдмайнуудыг хулгайлжээ

img

Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал он гарсаар үргэлжилж, эрх баригчид иргэдийн эсэргүүцлийг үл хайхран тэтгэврийн насыг нэмэхээр болсонтой холбоотойгоор иргэдийн дургүйцэл газар авч, үймээн, эмх замбараагүй байдал дэгдэж байгаа юм. 

 

Ийм эмх замбараагүй байдлын үеэр олон нийтийн хэв журам зөрчихөөс эхлээд гэмт хэрэг гарсаар байгаа талаар France Press агентлаг мэдээлжээ. Тухайлбал, саяхан болсон үймээний үеэр Ренне хотод байх дэлгүүрийг тонож, 25 мянган евротой тэнцэх алтан гулдмайнуудыг хулгайлсан байна. Прокурорын мэдээлснээр, үймээний үеэр дэлгүүрийн цонхыг хагалсан бөгөөд чимээ гарахыг сонссон дэлгүүрийн эзэн хонгилоос дээш гарч харахад хулгайчид хэдийнэ хэргийн газраас зугтсан байсан гэнэ. Одоо сэжигтнүүдийг цагдаагийнхан хайж байгаа аж.

 

Ренне хотод дөрөвдүгээр сарын 15-ны өдөр тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн ээлжит арга хэмжээний үеэр үймээн дэгдсэн байна. Жагсаал анхандаа тайван өрнөж байсан ч улмаар цагдаагийнхантай мөргөлдөж, эсэргүүцэгчид цагдаагийнхан руу чулуу, лонх шидсэн бол хууль сахиулагчид үүний хариуд хий, усан буу ашиглажээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
umhii niger haruud yimeen gargaj hulgai deerem hiij baigaa gsn.tsagaachid oron gergyi ajilgyi gadaa untdag hymyys hairan ulsiig syitgej bnaa haramsaltai
2023-04-19