Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгожээ

img

Дэд бүтцийн хөгжлийн дэд сайд асан С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Энэ талаар НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Хоёрдугаар хэлтсийн дарга, ахлах прокурор Г.Гэрэлтуяатай мэдээлэл өглөө. 

 

"С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган гурван шатны шүүхээс ял оноосон байдаг. 


С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргийг дахин хянуулах дүгнэлтийг дээд шүүхэд гаргасан. Ингээд дээд шүүх 2021 оны тавдугаар сарын 14-нд хуралдаж, дүгнэлтийг хүлээж аван Т.Чимгээ, Содномдаржаа хоёрыг батлан даалтад гаргасан. 


Прокурор хавтаст хэргийг хянаж үзээд эдгээр гурван хүн С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэгт цугларсан нотлох баримт хангалтгүй. Мөн гэмт хэрэг хийсэн гэх үндэслэл бүрэн тогтоогдоогүй эргэлзээ бүхий нөхцөл байдалд байна гэх үндэслэлээр  гэмт хэргийг хүчингүй болгох шийдвэрийг нийслэлийн прокурорын газраас шийдвэр гарсан. 


Прокуророос нэгэнт уг хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас уучлал гуйх, нөхөн олговор олгох зэрэг асуудлууд яригдана"  гэсэн юм. 

 

Ц.Наранцацрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Huzuugui Elvegdorj Hurts pizda 2 ch odoo shorondoo ochdoo
2023-04-20
zochin:
AN-iinhan uursduu alchihaad irgenee ingej tamlaj bdag.jiriin irgeddee hargis hatuu tur uursduduu zoriulsan hulgain huuli ni sul
2023-04-19
irgen:
huurhii duu hyniig ingej hohirooj baidag hargis teneg turtei yum bna bid.hyyhdee aldlaa eejyyd ni shar mahtaigaaa hatlaa ger oron ni baihgyi bolloo.yaraltai bair-mungu ugch setgel sananii hohoroliig yugaar ch nuhuhgyi ch gehdee arai deer biz
2023-04-19
ХУРЦ ХУЗУГУИ ХУН ХОЕРООТ ТУЛУЛ ХОРИ
2023-04-19