Улаанбаатарт 4 хэм дулаан байна

img

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

 

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна

 

2023 оны 04-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй .  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  +10..+15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Багавтар үүлтэй . Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +3...+5 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР:   Багавтар үүлтэй . Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +3...+5 градус дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй . Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 0...+2 градус дулаан байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ